Би чамтай хамт, чи битгий ай [айгаад байх юм энд алга]! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусална. — Исаиа 41:10
Энэ эшлэл Ариун Сүнсний дотор зоригтой байхад маш их урам зориг өгдөг. Бид Бурханы хүсэл эсвэл товлосон цаг хугацаанаас гадуур аливаа зүйлийг хийхийг хүсдэггүй нь мэдээж. Гэсэн ч Бурханыг хөдлөх үед Түүнтэй хамт хөдлөхөөс айж болохгүй. Ариун Сүнс биднийг шинэ зүйл уруу удирдах гэж байхад Сатан бидний оюун санаа ба сэтгэл хөдлөлд айдсыг авчирдаг. Тэр биднийг Бурхантай хамт урагшлахад саад болохын тулд айдсыг ашиглана.
Исаиа 41:10-т «Би чамтай хамт, чи битгий ай» [айгаад байх зүйл байхгүй] гэжээ. Хэрэв та ямар нэг зүйлээс айж, тэрхүү айдсаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй бол айдастайгаа нүүр тулж, зугтахгүй байх ёстой. Ийм цаг гарцаагүй ирнэ. Есүсийн гараас атгаад, Түүнийг тантай хамт байгааг хүлээн зөвшөөрч, хийх ёстойгоо л хийгээрэй. Тэр тантай хамт байгаа учир бүү ай.
Хэрэв та амьдралынхаа аль нэг салаа замын уулзвар дээр байгаа бол би таныг урагшаа яв гэж зоригжуулж байна. Айдас, аймшиг дундаа хөдөлгөөнгүй бүү зогс. Харин Түүний гараас атгаад урагш яв. Бурхан таныг бүх айдсаас чөлөөлөхийг хүсдэг гэдгийг бүү март!
Залбирлын эхлэл
Эзэн минь, Таны намайг удирдан чиглүүлж байгаа ямар ч газраар би Таныг дагахыг хүсэж байна. Тантай хамт урагшлахын тулд айлгүй, зоригтой байхад минь туслаач.