Бүү ай, Залбир

Бүү ай, Залбир

Учир нь Бурхан бидэнд айдсын (хулчгар, зүрхшээсэн, аймхай) бус, харин (тэр Бидэнд Сүнсээ өгсөн) хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. — 2 ТИМОТ 1:7

Бурхан биднийг айлгүйгээр бүх зүйлийнхээ төлөө залбираасай гэж хүсдэг. Бид Эзэнтэй илүү ойр гүн гүнзгий харилцаатай байж, илүү их залбирвал санаа зоволт болон айдас бага байна. Тимот Бурхан түүнд айдсын сүнсийг өгөөгүй гэж хэлсэн. Хэрвээ бид айж байгаа бол энэ нь Бурханаас ирээгүй гэсэн үг байх нь байна. Энэ нь Муу нэгнээс ирсэн. Муу сүнс биднийг олон янзын айдаст автуулахыг хүсдэг бөгөөд бид залбирахгүй байвал иймэрхүү айдаст автах болно.

Аврам, Иошуа, Давид хийж гүйцэтгэх үүрэг нь хүнд байгаа үед өвдөг дээрээ айдастайгаар өвдөглөөгүй бол Бурханыг бүгдийг хангагч гэдгийг нь олж мэдэхгүй л байсан.

Бурхантай ярилцсанаар Түүний үгийг уншиж цагийг өнгөрөөснөөр айдсыг ялан дийлэх хүчтэй байдаг. Та Үгийг зүрх сэтгэлдээ байлгаснаар хэрэгтэй үед бидний дотроос гардаг. Бид Бурханы үгийг чангаар тунхаглаж, залбирахдаа ч Бурханы Үгийг хэлдэг байх хэрэгтэй гэж би боддог. Сатан танаас айхгүй байж магадгүй харин Бурханы үг итгэгчийн амнаас итгэлтэйгээр гарах үед бол айдаг.

Айдасыг холдуулах биш харин нүүр тулах хэрэгтэй. Залбирал болон Бурханы үг бол айдсыг хөөн зайлуулах хамгийн хүчтэй хоёр зэвсэг юм.


Бурханд залбирч өвч бүрэн хувцасаа өмсөж, дайсныхаа эсрэг айдасгүйгээр баттай зогс.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon