
Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн улмаас Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм. — 1 ИОХАН 4:10
Бурхан дэлхийд хайртай гэдэгт олон хүн итгэдэг мөртлөө өөртөө хайртай гэдэгт эргэлздэг бөгөөд тэд Бурхан тэднийг сайн байгаа үед хайрлаад, алдаа хийвэл хайрлахгүй гэж боддог. Бурханы хайр бол биднийг юу хийж байгаад биш, харин Тэр хэн бэ гэдэгт суурилагдсан байдаг. Тэр биднийг хайрлахаа хором ч зогсоохгүй!
Бурхан танд хайртай! Та Түүнд онцгой. Тэр таныг сайн хүн, зөв зүйл хийдэг учраас хайрлаагүй. Тэр хайр учраас таныг хайрладаг. Хайр бол Бурхан Өөрөө юм.
Бурханы хайрыг олж авч хүртэх зүйл биш юм. Итгэлээр авдаг. Тэр бол Мөнхийн Бурхан бөгөөд хэзээ ч ядардаггүй. Бид заримдаа Бурхан бидний алдаа гэм буруугаас залхдаг учраас хийж болохгүй гэж боддог. Тэр мэдээж хийж байгаа бүхэнд тань дуртай байдаггүй, гэхдээ Тэр таныг хайрласаар байдаг. Хайр бол Түүний хувирашгүй мөн чанар юм.
Та Бурханаас юм авах гээд хараахан хүлээж авч чадахгүй байж болох юм, гэхдээ Бурхан таныг хайрласаар байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Бурханаар хайрлуул. Түүний хайрыг хүлээж ав. Тунгаан бод. Тэгснээр та хүчирхэгжиж, Бурхантай илүү ойр дотно харилцаатай болно. Тэгээд харин энэ хайраа бусадтай хуваалцах боломж хайгаарай.
Та энэ дэлхий дээрх цорын ганц хүн байсан ч, Есүс таны төлөө энэ бүх зовлонг туулах л байсан.