Эзэн тэдний замын заахаар өдөр нь үүлэн баганаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр ч, шөнө ч явж болохоор тэдний өмнө явж байлаа. – Гэтлэл 13:21
Библид Бурханы галын талаар, мөн Судрын зарим нэг хэсгүүдэд энэ нь бидний амьдралуудад хэрхэн хэрэглэгдсэн талаар дурдсан байдаг. Хэрэв бид Бурханаас хамгийн шилдгийг хүсдэг бол, бид галын цэвэршүүлэлтийг тэсэн гарахдаа бэлэн байх ёстой. Бидний дотор алт байдаг (сайн зүйлүүд) боловч биднээс холдуулагдах ёстой цэвэр бус байдлууд бас байдаг.
Хүн бүр л Бурханы хамгийн сайнд нь баярладаг боловч цөөхөн хүмүүс л Түүний галыг мөшгөхийг хүсдэг. Бурханы гал таны амьдралд ирэх үед, Тэр галын дөлийг бүрэн хариуцаж байдаг гэдгийг байнга санаарай. Гал танаас холдон явахыг Тэр хэзээ ч зөвшөөрдөггүй боловч гал таныг мөхөөн сүйрүүлэхийг бас зөвшөөрдөггүй. Бидний тэвчээрийн туйлаас даван гарсан зүйл бидэнд ирэхийг Тэр хэзээ ч зөвшөөрдөггүй.
Бид бүх л амьдралынхаа туршид үнэхээр хэцүү санагдах цаг мөч болон амархан цаг мөчийг ч туулан гардаг билээ. Паул тэдгээр цаг мөчүүдийн талаар дурдаж байсан бөгөөд тэрээр ямар ч үед тэр сэтгэл хангалуун байхыг суралцсан гэж тэр хэлсэн байдаг. Бурханы мэргэн ухаан бол төгс бөгөөд аяндаа бүх зүйлс түүний сайн сайхны төлөө ажиллах болно гэдэгт тэр итгэдэг байсан. Бид үүнтэй яг адилхан үйлдэхийг сонгож болно. Бурханы галыг эсэргүүцэх явдал нь тухайн гал бидний амьдралуудыг шатаахаас огтхон ч сэргийлж чадахгүй билээ. Энэ нь зөвхөн үүнийг тэвчихэд улам бүр төвөгтэй л болгодог.
Бурханы гал нь бидний амьдралд байгаа бүх л хэрэгцээгүй зүйлсийг шатаахаар ирдэг бөгөөд үлдэгдэл зүйл нь Түүний төлөө тод томруун байдлаар шатаагдахын тулд үлдсэн байдаг. Заримдаа бид Бурханы Үгийг судалж байх үедээ энэхүү гал нь бидний дотор шатаж байгаа мэт санагдаж, өөрчлөгдөх хэрэгтэй хэсгүүдийн талаар ятгагддаг юм. Бусад үед Бурханы гал нь тааламжит бус нөхцөл байдлаар дамжин ирдэг бөгөөд Бурхан биднийг тогтвортой байж, бурханлаг зан авирыг үзүүлэхийг биднээс шаардаж байдаг. Бурханы Алдарын төлөө бид ямар нэгэн хэцүү зүйлийг тэсэн тэвчих бүртээ, тогтоосон цагт бид өөрсдийн шагналыг хүлээн авах болно гэдгийг баталж чаддаг.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Хэрэв та хэцүү зүйлүүдийн туулан гарах хэрэг гарвал, та тэдгээрээс зугтах хэрэггүй бөгөөд хэзээ ч бүү ай.