Гэрлэсэн бол нэг нэгэндээ үйлчил

Гэрлэсэн бол нэг нэгэндээ үйлчил

Эхнэрүүд ээ, Эзэнд нийцүүлж нөхөртөө захирагдагтун. Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуурх. — Колоссай 3:18–19

Дэйв өглөөгүүр жимсний зууш идэх дуртай. Тэгээд нэгэн өглөө Эзэн надад нөхөртөө зориулж жимсний зууш авахыг зоригжуулав.

Гол нь би түүнд жимсний зууш хийж өгмөөргүй байсан юм л даа. Яагаад би дандаа түүнд ийм юм хийх ёстой гэж? хэмээн намайг бодож байхад нөхөртөө ийнхүү үйлчлэх нь үнэн хэрэгтээ Түүнд үйлчилж байгаа хэрэг гэдгийг Эзэн надад тэвчээртэйгээр сануулсан юм.

Эхнэр, нөхөр хоёр нэг нэгэндээ үйлчилж хайраа харуулах хүсэлтэй байвал хичнээн их гэр бүл салалтаас аврагдаж болох байсан нь миний гайхшралыг төрүүлдэг. Өнөө үед хүн бүр «чөлөөтэй» байхыг хүсдэг болсон юм шиг санагдана. Тэгээд ч Есүс үнэхээр биднийг чөлөөлсөн. Гэхдээ Тэр хэзээ ч бид энэ эрх чөлөөг хувиа хичээсэн байдлаар ашиглахыг хүсэж байгаагүй. Биднийг гэр бүлийн хүнд хайраар үйлчилж байхыг Тэр биднээс хүснэ.

Би нөхөртөө хайртай нь мэдээж. Энэ хайр заримдаа хайртай хүндээ үйлчилснээр хамгийн сайнаар илэрхийлэгддэг. Хайраа үгээр илэрхийлэх нь гайхалтай хэрэг боловч хайр дотор алхах үед таны зориулалт хайрын үйлсээр харагддаг.

Таныг хайраа үйлдлээр илэрхийлж байхыг би ятгаж байна. Ханьдаа хэрхэн үйлчилж, өнөөдөр түүнийг хэрхэн ерөөж болохыг Бурханаас асууж гуйгаарай.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би ханьдаа хувиа хичээсэн байдлаар хандахыг хүсэхгүй байна. Таны хүссэний дагуу түүнд үйлчилж, хайраа зөвхөн үгээр бус, түүнээс ч илүү ихээр илэрхийлэхэд минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon