Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг. — Матай 5:16
Алдарт гүн ухаантан, уран илтгэгч Эдмунд Бурке нэгэн удаа «Ёрын муугийн ялалтанд шаардлагатай зүйл гэвээс сайн хүмүүс юу ч хийхгүй байх» гэж хэлсэн түүхтэй. Энэ бол үнэн. Юу ч хийхгүй байх бол амархан. Гэвч аюултай. Ёрын мууг эсэргүүцэхгүй л бол муу муухай өсөн үржих болно.
Бид бүгд л болохгүй байгаа, буруу зүйлсийн талаар гомдоллох урхинд ордог. Гэвч гомдоллох нь биднийг урам зоригийг мохоохоос өөр ямар ч үр дүнгүй. Үүнд ямар ч эерэг хүч чадал байдаггүй учраас юуг ч өөрчилж чаддаггүй.
Хэрэв Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш бүх зүйл буруугаар эргэсэн тухай гомдоллохоос өөр юу ч хийдэггүй байсан бол энэ дэлхий ямар ч эмх замбараагүй байх байсныг төсөөлөөд үз дээ. Харин Бурхан Аав гомдоллодоггүй. Тэр сайн байхын төлөө, шударга зөв байдлын төлөө тасралтгүй ажилласаар байна. Ёрын муу нь хүчтэй боловч сайн нь түүнээс илүү хүчирхэг.
Бид түр зогсож, Бурхан энэ газар дэлхий дээр Өөрийн хүүхдүүдээр дамжуулан ажиллахаар та биднийг сонгосон гэдгийг ухаарах хэрэгтэй. Түүний гэрэл бидний дотор байгаа бөгөөд бид юу ч хийхгүй байхын аргагүй билээ. Бид Түүний нэрээр сайныг үйлдэн амьдарч, юу ч болж байсан хамаагүй өөрийнхөө гэрлийг гэрэлтүүлэх ёстой.
Залбирлын эхлэл
Эзэн минь, юу ч хийлгүй хойш суух нь амархан боловч Таны гэрлийг идэвхтэй гэрэлтүүлэх нь хамаагүй дээр юм. Ёрын мууг эсэргүүцэн зогсож, боломж олдох бүрт Таны сайны дагуу үйлдэхэд минь туслаач.