Давуулан дийлэгчдээс ч илүү

Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг. Ром 8:37

Бурхан бидэнд ирээдүйд зориулсан мөрөөдөл өгдөг ч заримдаа энэ мөрөөдөл нь боломжгүй юм шиг санагдах энэ үед айдас тархаж эхэлнэ.

Та мөрөөдлөө хэзээ ч орхихгүй гэдэгтээ шийдвэр төгс байгаа бол та олдсон боломж бүрийг ашиглаж, бас зоригтой байх хэрэгтэй. Зориг гэдэг нь ямар ч айдасгүй байна гэсэн үг биш, харин айдсыг мэдрэх үедээ урагшаа зүтгэхийг хэлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймээс таныг айлган сүрдүүлэх юм уу, заналхийлсэн нөхцөл байдалтай тулгарахдаа айдсын мэдрэмжийг үл тоон урагшлахын тулд таныг зоригоор тэтгэх Бурханы нигүүлслийг гуйн залбир.

Айдсын сүнс таныг урагш явуулахгүйн тулд таныг үргэлж хойш чангаахыг оролддог. Дайсан хүмүүсийг зогсоохын тулд олон зууны турш айдсыг ашигласаар ирсэн бөгөөд одоо ч энэ арга техникээ өөрчлөөгүй л байна. Гэсэн хэдий ч та, биднийг хайрладаг Христээр дамжуулан давуулан дийлэгч учир айдсыг ялж чадна.

Айдас таны эсрэг довтлоход үүнтэй нүүр тулж эсэргүүцэхийг уриалж байна. Бурхан үргэлж тантай хамт гэдгийг санаж, Түүнд итгэж найдан бат зогс.

Залбирлын эхлэл

Бурхан минь, надад айх үе байдаг ч намайг давуулан дийлэгч гэж хэлсэн Таны үгэнд би итгэж байна. Та намайг хайрлаж, надад ялалтыг авчирдаг учраас Таны надад өгсөн мөрөөдөл бүрийг би биелүүлж чадна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon