
Учир нь бид махбодод (амьдран) алхдаг ч, махбодын дагуу дайтдаггүй. 4 Бидний байлдааны зэвсэг нь махбодынх (мах, цусны зэвсэг) бус, харин ялагдашгүйг ч ялж чадах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхлийг нурааж, — 2 КОРИНТ 10:3-4
Бид дайнд байгаа. Библи дээр бидний тулаанд хэрэглэх зэвсэг бол бодит зэвсэг биш харин Бурханы нурааж өгөх ханан хэрэмүүд гэж хэлдэг.
Бурхантай ойр байхын тулд Ариун сүнсээр дамжуулан хувиа хичээсэн, бардам, өөрийгөө өргөмжилсөн зан зэрэг ханан хэрэмүүдээ нураах хэрэгтэй. Бид сайн анхаарал тавьж байж шархалсан нэгнийг олж харах хэрэгтэй, тэгснээр Муу нэгэнийг ялан дийлэх болно.
Есүс загалмай дээр зовж байхдаа хажуудаа байгаа хулгайчийг тайвшруулж байсан. (Лук 23:39-43) Стэфан чулуугаар шидэгдэж байхдаа, түүн рүү чулуу шидэж байгаа хүмүүсийн төлөө, Бурхан тэдний бурууг уучлаарай гэж залбирч байсан. (Үйлс 7:59-60)
Хэрэв Есүс Христийн Чуулган Түүний бие болсон итгэгчид хувиа хичээхийн эсрэг дайтаж, хайраар амьдарвал энэ дэлхий дээрх хүмүүс биднийг олж харах болно.
Хайраар дүүрэн амьдрах нь сүнсний дайнд чухал юм.