
Түүнээс гадна ард олон бүгд өөр өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэл гашуудсанаас болж, Давид руу чулуу шидэж, алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд шаналав. Гэвч Давид өөрийн Бурхан Эзэнээр өөрийгөө зоригжуулав. — 1 САМУЕЛ 30:6
Бид Бурханы өгсөн авьяас, чадвар байсаар байхад өөртөө итгэхгүй байвал юу болох болж байна вэ? Бурхан бидэнд итгэдэг нь сайн юм, үгүй бол бидэнд ямар ч ахиц байхгүй байх болно. Бид үргэлж хэн нэгэн хийх зүйл дээр чинь тусалж, хамт байх юм шиг байж болохгүй.
Давид болон хамт байсан эрчүүд ямар ч найдваргүй болсон үед нь эрчүүд Давидыг буруутгаж байсан бөгөөд харин Давид Эзэнээс хүч болон урам авч байсан. Тэгээд дараа нь энэ нөхцөл байдал бүрэн эргэсэн байна. (1 Самуэл 30:1-20)
Давид Голиаттай тулалдах хүртэл хүн болгон урамыг нь хугалдаг энгийн хүү байсан. Хүмүүс түүнийг дэндүү бага, туршлагагүй гэж хэлдэг байсан бөгөөд түүнд цэргийн зэвсэг, хуяг дуулга ч байгаагүй. Гэхдээ Давид Бурхантай ойр, Түүнд итгэж байсан. Давид Бурхан түүний хүч болж өмнөөс нь тулалдаж, ялалт байгуулна гэдэгт итгэж байсан.
Өөртөө эргэлзэх нь ямар ч ашиггүй учраас ийм байж болохгүй. Харин бид Давид шиг Бурханы хайрыг, Түүний арга замыг, Түүний үгийг илүү судалж суралцан, Түүнд итгэснээр Тэр бидэнд хэрэгтэй хүчийг хангалттай өгөх болно.
Өөртөө эргэлзэх эргэлзээгээ хаяж, Бурханд итгэн, Түүн дээр очсоноор хүч чадал өгөгдөх болно.