Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн [ялагчийн] титмийг хүлээн авна. — Иаков 1:12
Диаволаас нэг алхам түрүүлж алхах ганц зам нь уруу таталтыг ойлгож, эрчимтэй, шаргуугаар эсэргүүцэх явдал гэж би итгэдэг. Иаков 1:12-т «Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Тэр … Эзэний амласан амийн титмийг хүлээн авна» гэжээ. Сорилтыг тэсвэрлэх гэдэг нь диаволаас илүү их тэвчиж, тэсвэрлэхийн тулд сорилтуудад бууж өгөлгүй даван туулах гэсэн утгатай.
Тэсвэрлэх гэдэг нь мөн сорилтыг даван туулах үед хандлага эсвэл амлалтаа өөрчлөхгүй байх гэсэн утгатай. Есүс соригдож байхдаа хүмүүст хэзээ ч ялгавартай хандаж байгаагүй бөгөөд бид сүнсээр төлөвшсөн цагт Түүн шиг байж чадна.
Есүс сорилтын үед биднийг чухам юутай тулгардгийг сайн мэднэ. Заримдаа Тэрээр биднийг амьдралынхаа сул хэсгүүдэд анхаарлаа хандуулж, тэдгээрийг даван дийлэх үүднээс сорилттой нүүр тулахыг зөвшөөрдөг. Есүсийн бидэнд өгөхийг хүссэн «бүхнийг өөртөө байлгах» цор ганц зам нь Тэр биднийг ямар байхаар бүтээсэнчлэн тийм төлөвшсөн нэгэн болгох явдал юм. Энэ нь: төлөвшилт, сорилтуудыг давж туулах явцад бий болно.
Иймээс Бурханы нигүүлслээр тэвчээртэй байж, уруу таталтыг эсэргүүцэхийн тулд шийдэмгий бай. Энэ нь таныг диаволаас нэг алхам түрүүлж алхуулна.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, би тэвчээртэй, хүчтэй байж, диаволаас үргэлж нэг алхмын урд байж чадахын тулд сорилт, уруу таталтын үед Таныг надтай хамт байдагт би итгэнэ.