Дуулгавартай зүрх сэтгэл

Дуулгавартай зүрх сэтгэл

Харин талархал нь Бурханд байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж, — РОМ 6:17

Паул Ромын итгэгчдэд бүх зүрх сэтгэлээрээ дуулгавартай бай гэж хэлсэн, энэ нь маш чухал юм. Яагаад гэвэл бүх зүрх сэтгэлээрээ баяртайгаар дуулгавартай дагахын оронд хагас дутуу дуулгавартай байж, бүх зүрх сэтгэлээ зориулахгүй байх тохиолдол байж болно.

Бурханыг дуулгавартай дагана гэдэг нь зүгээр л харагдах байдлаас илүү, гаргаж байгаа хандлага чухал гэсэн. Та Эзэнд таалагдахыг хүсэж байгаа бол Түүний таны амьдралд өгсөн зааварчилгаа болон удирдамжийг дагахад л болно.

Би таныг дуулгавартай байдлаа улам илүү сайжруулаарай гэж хүсэж байна. Хурдан дуулгавартай дага, мөн дуулгавартай дагаж байхдаа баяр хөөртэй тууштай бай. Бурханыг танаар багахан зүйл хийлгэх гэж хэдэн долоо хоног хүлээлгэдэг нэгэн бүү бай. Бурханы хэлсэн зүйлийг баяр хөөртэйгөөр хий.

Дуулгавар бол сүнсний дэглэм бөгөөд танд сүнслэг байх боломж олгогдож байгаа гэж хэлж болно! Та Бурханд дуулгавартай байснаар шагнагдах болно. Дуулгаварыг тарьснаар та ивээлүүдийг амьдралдаа хурааж авах болно. Бурхан хэзээ ч таныг зүгээр орхихгүй. Тэр таны дуулгавартай байдлыг тань заавал шагнах болно.


Дуулгавартай зүрх сэтгэлтэй хүний амьдрал Бурханы ивээлүүдээр дүүрэн байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon