Хайртууд минь, Бурхан биднийг ийнхүү (маш ихээр) хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай. — 1 ИОХАН 4:1
Хайрлаж хайрлуулах нь амьдралыг үнэ цэнэтэй болгодог. Хайрлаж хайрлуулахыг Бурхан бүтээсэн бөгөөд амьдралын зорилго болон утга учир өгдөг. Хайр бол энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай зүйл юм.
Мөн бидний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Муу сүнсний зорилго биднийг Бурханы хайраас салгах байдаг бөгөөд Тэр Бурханы хайртай холбоотой бүх зүйлийг бидний амьдралаас салгаж, утга учиргүй болгохыг хүсдэг. Тэр биднийг Бурханы хайрыг авахын тулд үнэ цэнэтэй байх хэрэгтэй гэсэн хуурамч ойлголт өгдөг.
Иймэрхүү зүйл болдог байх нь: Намайг унахад би Бурханы хайрыг авахаа болино, тэгээд өөрөө өөрийгөө буруутай, гэм нүгэлтэй гэж бодон шийтгэнэ. Би амьдралынхаа олон жилийг иймэрхүү байдалтай өнгөрөөсөн. Би өөрийнхөө хүнд хэцүү нүглээ нуруундаа үүрээд л явдаг байсан. Би байнга л алдаа хийдэг, хийх болгондоо буруутай гэсэн мэдрэмжтэй байдаг байсан. Тэгээд би Бурханы тааллыг олохын тулд хичээж, сайн үйлсүүд хийж байсан.
Талархууштай нь чөлөөлөгдөх өдөр надад ирсэн. Бурхан нигүүслээрээ, Ариун сүнсээрээ дамжуулан надад Өөрийнхөө хайрыг харуулсан. Энэ илчлэлээр дамжуулан Бурхантай хамт байх миний бүх л амьдрал өөрчлөгдсөн. Танд ч бас ийм зүйл тохиолдоосой гэж хүсэж байна. Бурхан таныг ямар ч нөхцөл болзолгүйгээр, хувирашгүйгээр хайрладаг гэдгийг та олж мэдэх үед л таны амьдрал өөрчлөгдөнө. Та бол хайрлагдсан, энэ нь таны юу хийсэн болон хийгээгүйтэй холбоогүй бөгөөд Бурхан Өөрөө хайр учраас юм.
Бурханы таны төлөөх хайр хувирашгүй бөгөөд төгс юм. Таныг унасан үед үргэлжлүүлэн хайрласаар байх бөгөөд Түүний хайр танаас шалтгаалахгүй Тэр өөрөө хайр юм.