Дүүрэн баяр хөөр

Өөрт минь Та амийн замыг таниулна, Өөрийн тань оршихуйд л баяр хөөр дүүрэн, Таны баруун мутарт Баяр жаргал үүрд байдаг. — ДУУЛАЛ 16:11

Бурханы оршихуй үргэлж бидэнтэй хамт байдаг бөгөөд үүнийг нь бид үргэлж мэддэгүй, бас илүү гүнзгий ухаж ойлгодоггүй. Тиймээс л олон итгэгчид баяр хөөрөөр дутмаг амьдардаг гэж би боддог. Хүмүүс аз жаргалгүй, ямар нэг юмны араас хөөцөлдөн амьдардаг, гэтэл үнэндээ Бурханаас өөр ямар ч зүйл биднийг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй.

Хүмүүс дотроо сэтгэл хангалуун биш бол энэ өлсгөлөнгөө дарахын тулд гадна байгаа бодит зүйлсээс сэтгэл хангалуун байдлыг хайдаг. Тэгээд хоосон байдлаа дүүргэх гэсэн чармайлт нь үр дүнгүй болдог. Бид сонсож л байсан, олон хүн амжилтын шатаар өгсдөг, тэгээд орой дээр нь гараад хүрчлээ гэж бодтол, буруу байшингийн шатаар өгссөн байсан тухай яриа байдаг.
Эзэний дотор л бидэнд хэрэгтэй бүх зүйл байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс Түүний оршихуйг эрэлхийл. Түүнтэй хамт байгаа амьдрал баяр хөөрөөр дүүрэн, үргэлж тааламжтай байх болно.


Бидний баяр хөөр, инээд хөөртэй амьдарч байгаа нь одоогийн нөхцөл байдлаас биш, харин Есүс баяр хөөр учраас юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon