Ертөнцийн бус, Бурханы жишгийг сонго

Ертөнцийн бус, Бурханы жишгийг сонго

Буруутуудын зөвлөгөөгөөр алхдаггүй, нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтэй еэ! — Дуулал 1:1

Нийгмийн ёс суртахууны доройтлоос дээгүүр амьдрах эсэх нь бидний сонголтоос шалтгаална. Тухайлбал: бид хоорондоо ямар яриа хөөрөө өрнүүлэх, хэрхэн хувцаслах, юу унших, ямар зурагтын нэвтрүүлэг ба кино үзэхээс хамаарна. Мөн бидний хувийн амьдрал дахь үнэнч шударга байдлын түвшин, бусад хүмүүстэй харилцах харилцаа болон ажил мэргэжлээ хэрхэн авч явахтай холбоотой.

Христэд итгэгчдийн хувьд бид бурханлаг жишгээр амьдарч, ертөнцийн таталцлыг эсэргүүцэж байхын тулд нэг нэгэндээ урам зориг өгч байх хэрэгтэй. Нэлээн сайн зөвлөгөөг агуулсан нэгэн алдартай хэлц байдаг. «Бодлыг таривал үйлдлийг хураана. Үйлдлийг таривал хэвшлийг хураана. Хэвшлийг таривал хүн чанарыг хураана. Хүн чанарыг таривал хувь тавиланг хураана».

Хүн төрөлхтөнд өгсөн Бурханы агуу бэлгийн нэг нь сонголт хийх чөлөө юм. Түүний бидэнд зориулсан ивээл, ерөөлийг эдэлмээр байвал бид өдрөөс өдөрт ялзарч буй энэ ертөнцийн үнэ цэнийг сонгохоос татгалзаж, Бурханы үгэнд нийцсэн, Түүний үгийн үнэ цэнэтэй уялдсан амьдралын хэв маягийг сонгох хэрэгтэй.

Бурханыг бүхний тэргүүнд тавьснаар Түүнд бүрэн зүрх сэтгэлээр үйлчлэх шийдвэр гаргахыг уриалж байна.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би энэ дэлхийн жишгээр амьдармааргүй байна. Таны арга замууд хамгийн шилдэг нь гэдгийг би мэдэх учраас Таныг амьдралынхаа тэргүүнд тавьж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon