Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. – Лук 23:34
Хүмүүсийн залбирч байгаа арга зам, хийж байгаа зүйлүүд нь тэдний зан чанар сүнсний төлөвшилтийнх нь талаар ихийг өгүүлдэг гэдэгт би итгэдэг. Миний залбирлууд сүнсний төлөвшилтийг бараг л харуулдаггүй байсан цаг мөч надад бий. Хэдийгээр би дахин төрж, Ариун Сүнс болон Бурханы Үгээр дүүрсэн ч гэсэн залбирлууд маань зөвхөн махан биеийн хүслийнх байдаг байсан. Залбирах үед намайг аз жаргалтай байлгахын тулд Бурхан заавал тийм гэж хариулах ёстой гэж боддог байсан гуйлтуудын жагсаалт надад байдаг байв. Тэдгээр нь тэр чигээрээ жирийн л зүйлүүд буюу “Эзэн, миний үйлчлэлийг өсгөж өгөөч, шинэ машин өгөөч, үүнийг, түүнийг хийгээч. Дэйвийг өөрчилж өгөөч, хүүхдүүдийг минь сайн хүмүүжилтэй болгож өгөөч” гэх мэт зөндөө жагсаалтуудтай байсан.
Хариуд нь Бурхан надад “Би чамайг Есүсийн мөн Паулын залбирлуудыг судалж үзэхийг хүсэж байна. Түүний дараа бид чиний залбирлын амьдралын чинь талаар ярилцъя” хэмээн хэлсэн юм. Мэдээж, Библи бүхэлдээ ялангуяа Дуулал номонд зөндөө олон залбирлын талаар дурдсан байдаг ч Бурхан надад Сайн Мэдээнээс олж харж чадах Есүсийн залбирлууд болон Шинэ Гэрээний номнуудаас олж харж чадах Паулын залбирлуудыг залбир гэж хэлсэн юм.
Би Есүсийн арга замаар залбирч эхлэх үедээ Бурханы Үгээр залбирахаас илүү ямар ч хүчирхэг залбирал үнэхээр үгүйг олж мэдсэн юм. Яагаад гэвэл энэ нь бидэнд Түүний хувьд юу чухал болохыг харуулдаг. Тэр өнөөдрийн эшлэл дээрх залбирал, өөр олон залбирлаар залбирсан бөгөөд үүнд нь бас “Үнэнээр тэднийг ариусгаач [цэвэршүүлэх, тосолгоо өгөх, Өөрийнхөө төлөө тэднийг тусгаарлах, тэднийг ариун болгох]; Таны үг үнэн мөн” гэх Түүний залбирал (Иохан 17:17); Өөрийн хүмүүсийг нэг болгохын төлөөх Түүний залбирал (Иохан 17:23 харах); мөн “[чиний] Итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний [Петр] төлөө залбирсан” (Лук 22:32) хэмээх Петрийн төлөөх Түүний залбирал ордог.
Сайн Мэдээнүүдийг уншингаа Есүс хэрхэн залбирч байсан талаар хараарай гэж би таныг уриалж байна. Үүнтэй төстэй байдлаар Бурхантай ярьж, Түүнийг сонс.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бурхан танд Өөрийн хайраа илчилж, та түүнийг нь мэдэж авахын төлөө залбир.