Есүсийн ирсэн учир шалтгаан

Есүсийн ирсэн учир шалтгаан

Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга. — Иаков 4:8

Та бүхнийг дээрх эшлэлээс нэг зүйлийг анзаарахыг хүсэж байна. Биднийг гэм үйлдэхээ зогсоо гэж хэлэхээсээ өмнө биднийг Бурхан руу ойртож ир гэж хэлснийг та анзаарав уу?

Маш олон хүн үүнийг эсрэгээр нь ойлгодог. Тэд өөрсдийгөө хэзээ ч Бурханд ойртож чадахгүй, Түүнтэй хэзээ ч харилцаа тогтоож чадахгүй бөгөөд тэдний амьдралд эхлээд давж гарах хэдэн асуудал байгаа учраас тэд хэзээ ч христэд итгэгч болохгүй гэж боддог. Тэд өөрсдийгөө хангалттай сайн болгосноор Түүнтэй харилцаатай болохын тулд өөрсдийгөө гайхалтай цэх шулуун хүн болгох гэж оролдоно.

Гэвч энэ бол буруу. Бид Түүнгүйгээр хэзээ ч хангалттай сайн болж чадахгүй учраас л Есүс ирсэн юм. Бид Есүсийг амьдралдаа оруулах хэрэгтэй. Түүний үхэл болон бидний гэмийн төлөөс болгон Түүний урсгасан цус бидний төлөх ёстой өрийг төлж, барагдуулсан билээ.

Бид Есүсээр дамжин Бурханд ойртохоос өөр гэмээс цэвэрлэгдэх ямар ч арга зам байхгүй. Өнөөдөр таныг Түүн рүү ойртон ирэхийг Бурхан тэсэн ядан хүлээж байна. Эхлээд та өөрийгөө гэмээс цэвэрлэх ёстой гэсэн худал үгэнд итгэж, Түүнээс бүү холд. Харин ч Бурхан дээр ирж, таны төлөө үйлдсэн Есүсийн золиосоор дамжуулан өөрийгөө Түүгээр цэвэрлэж ариусга.


Залбирлын эхлэл

Бурхан минь, намайг гэм нүглээс цэвэрлэдэг Есүсийн цусаар Тан руу би ирж байна. Таны уучлал, өршөөлийн төлөө Танд талархаж байна. Таны хайр ба өршөөлийг хүлээн авч, Тан руу илүү их ойртож болохыг мэдсэн учраас би ичгүүр шившиг дунд амьдрахаас татгалзаж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon