Есүстэй хамт бол хамгаалалттай

Есүстэй хамт бол хамгаалалттай

Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс (элбэг дүүрэн) гаргана. Учир нь Надаас ангид (Надтай нэгдмэл биш таслагдсан) та нар юу ч хийж чадахгүй. — ИОХАН 15:5

Бурхан биднийг модны мөчир шиг Түүнтэй холбоотой, Түүнээс бүрэн хамааралтай байгаасай гэж хүсдэг. Бид өөрсдийн итгэлээ хэн нэгэнд юм уу эсвэл өөрийн махан биед даатгавал үнэхээр мунхаг хэрэг.

Та хэдэн удаа өөрийн хүчинд итгээд унаж байсан бэ? Та хүнд найдлага тавьснаасаа болоод хэдэн удаа унаж байсан бэ? Та хэдэн удаа хүмүүст найдсанаас болоод тэд таныг үгүйсгэж байсантай тулгарч байсан бэ? Бурхан биднийг Түүнд ганцхан итгэж, Түүнтэй ойр байхад суралцаасай гээд ийм сэтгэлээр унагах зүйлүүд амьдралд тань байхыг зөвшөөрдөг.

Хүмүүс төгс биш учраас таныг сэтгэлээр унагахгүй гэсэн баталгаа байхгүй. Есүс харин хэзээ ч сэтгэлээр унагахгүй. Есүс бидэнтэй хамт байгаа, Тэр бидний төлөө байдаг бөгөөд бид зөвхөн Түүнд л итгэх хэрэгтэй.


Хүмүүстэй сайн харилцаатай бай, гэхдээ тэдэнд бүү итгэлээ өг, зөвхөн Бурханд л итгэ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon