Есүс биднийг амар тайвны замаар дагуулахаар ирсэн

Есүс биднийг амар тайвны замаар дагуулахаар ирсэн

Харанхуй хийгээд үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, хөлийг маань амар тайвны замд чиглүүлэхийн тулд юм гэсэн хэмээв. — Лук 1:79

Бурханы бидэнд өгсөн хамгийн чухал үр ашиг ба агуу ерөөл ивээлийн нэг нь амар тайван гэдэгт би итгэдэг. Хэдий тийм боловч өдөр бүрийн амьдралын зав чөлөөгүй байдал ба үүнээс үүсэлтэй дарамт шахалтын улмаас бид амар тайвнаас бусад бүх зүйлийг л мэдрэх нь их. Гэхдээ бид ийм байдлаар амьдрах албагүй.

Лук 1:79 Бурхан Есүсийг бидэн рүү илгээсэн нэг учир нь биднийг амар амгалангийн замаар удирдахын тулд байсан. Итгэгч бид хичнээн их завгүй байсан ч, бидний эргэн тойронд юу ч болж байсан Бурханы ер бусын амар тайван дотор явах гайхалтай давуу эрхтэй хүмүүс билээ.

Би амьдралынраа эхний дөчин жилийг амар тайвангаас хол өнгөрөөсөн бөгөөд ёстой л өрөвдмөөр хөөрхийлэлтэй нэгэн байв. Эцэст нь би амар амгалан байдлаар өлсөж цанган, үүнийг амьдралдаа бий болгохын тулд ямар ч өөрчлөлт хийхэд бэлэн байсан. Яахаас буцахгүй шийдэмгий байдлаар амар тайвны төлөө Бурхантай хамт ажиллахаар шийдсэн байв. Тэр үнэхээр сайн учраас одоо би хүний ойлголт, ухааныг давсан амар тайван амьдралаасаа бүрэн таашаал авч амьдарч байна. Би зөвхөн тогтуун, салхигүй үед амар тайван байх бус, амьдралын замд хар шуурга дэгдсэн ч амар тайвны жимээр явах чадвартай болсон.

Амар тайвныг мөшгих явдал таны амьдралд нэн шаардлагатай зүйл болсон байна уу? Бурхан танаас үүнийг хүсэж байна. Христ дотор танд бүрэн эрхээр олгогдсон амар тайван дотор Ариун Сүнсийг дагагтун.


Залбирлын эхлэл

Бурхан минь, миний хөлийг Өөрийн амар тайван руу удирдан чиглүүлэхийн тулд Есүсийг явуулсанд баярлалаа. Амьдралд минь зориулсан Таны агуу ерөөл болох амар тайвныг би хүлээн авч байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon