Есүс бол фарисай биш

Есүс бол фарисай биш

Түүнд [Түүнээс зуурч, хамааралтай, Түүнд итгэж найддаг нэгэн] итгэдэг нь яллуулахгүй [Түүнд итгэл найдвараа тавьсан нэгэн хэзээ ч шүүгдэхийн тулд шүүхэд очихгүй, түүнийг голж, буруушаан яллахгүй]… Иохан 3:18

Хуучин амьдралаас нь үүдэлтэй гологдлын улмаас шархалсан зүрх сэтгэлтэй хүмүүсээ эдгээхийг Бурхан үргэлж хүсэмжилнэ. Тэр таныг хэзээ ч «голж татгалзахгүй» гэдгийг мэдээсэй гэж Тэр хүсдэг. Тэрээр Матай 11:28-д Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над руу ир. Би та нарт амралтыг өгье гэсэн. Энэ үг төгс байх гэж хичээн хүнд нүсэр ажил хийдэг бөгөөд бүтэлгүйтэхээрээ өөрийгөө буруушааж явсаар байгаад ядарч туйлдсан хүмүүст хамааралтай.

Иохан 3:18-д Есүс фарисайчуудын хууль дор амьдрахыг хичээж байсан хүмүүстэй ярьдаг. Фарисайчуудад таалагдахын тулд маш ихийг хийж амжуулах ёстой байв. Харин тийм хүмүүс өнөөдөр ч бидний эргэн тойронд байсаар байна. Таныг тэдний нэгийг танина гэдэгт би эргэлзэхгүй байна. «Хэрэв та төгс гүйцэтгэж, надад таалагдах зүйл хийвэл би таныг хүлээж авна. Хэрэв тэгэхгүй бол би хайрлахаа больж, танаас татгалзана» гэх үзлийг танд ойлгуулах гэж оролддог нэгэн гэсэн үг.

Есүс бол фарисай биш. Тэрээр Иохан 3:18-д Түүнд итгэсэн хүн хэзээ ч яллагдахгүй гэж хэлсэн. Түүнийг хайрлаж, Түүнээс зуурч, Түүнийг түшиж, бүх итгэл найдвараа тавьж, Түүнд итгэсээр бай. Ингэвэл Түүний танд санал болгосон бялхам амьдралын баяр хөөрийг та үнэхээр мэдрэх болно.

Залбирлын эхлэл

Бурхан минь, намайг хайрлаж, үргэлж хүлээн авдагт баяралалаа. Өөрийнхөө дотор байгаа бүхнээрээ Танд итгэж, Таныг хайрлаж, Танд найдаж, бүхнийг Танд даатгаж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon