Есүс өргөмжлөгдөж байна уу эсвэл та туйлдаж байна уу?

Есүс өргөмжлөгдөж байна уу эсвэл та туйлдаж байна уу?

Харин бид хүлүүлж асан хуульдаа үхэж түүнээс чөлөөлөгдсөнөөр судар бичгийн хуучрал дор биш [хуульд дуулгавартай байдлаар биш], харин Сүнсний [өдөөлт, сануулгад дуулгавартай байдлаар] шинэчлэл [амьдралын] дор үйлчилдэг. Ром 7:6

Олон хүний сэтгэл хямарч, туйлдатлаа ядардгийн гол шалтгааны нэг нь тэд Бурханы төлөвлөгөөг дагахын оронд өөрийн замаар явснаас болдог гэж би итгэдэг.

Бид юунд оролцох, хаана өөрийн эрч хүчээ зарцуулах хэрэгтэйг Ариун Сүнснээс асууж, Түүний удирдлага чиглүүлгийг дагах хэрэгтэй. Түүнийг «за» гэхэд бид «за» гэж хэлж, «үгүй» гэхэд нь бид бас «үгүй» гэж дугарч сурах ёстой. Бид Бурханы удирдамжид дуулгавартай байх үед Түүний хий гэснийг хийх чадвартай болж, амар амгалан амьдардаг.

Ром 7:6 бидэнд «Ариун Сүнсний сануулгаар» удирдуулж бай гэж хэлдэг. Намайг ядарсан үед Ариун Сүнс надад амрахыг олон удаа сануулж байсныг би санаж байна. Гэсэн ч би хүмүүстэй уулзах юм уу гарч явахын тулд өөрийгөө хүчилдэг байв. Дараа нь энэ бүхэн намайг зүгээр ядарсан нэгэн биш, бүр хэт эцэж туйлдсан нэгэн болгодог байлаа. Эцэж туйлдсан хүмүүс ерөнхийдөө үглээ, тэвчээргүй, цухалдсан хүмүүс байдгийг та нар анзаарсан л байх.

Биднийг Ариун Сүнсний сануулгад дуулгавартай байх үед Есүс өргөмжлөгддөг. Танаас нэг зүйл асууя. Та туйлдатлаа ядарч байна уу эсвэл Есүс өргөмжлөгдөж байна уу? Ариун Сүнсийг дагаж, Есүсийг амьдралаараа өргөмжил.

Залбирлын эхлэл

Бурхан минь, би ядарч унатлаа туйлдсаныхаа дараа Таны сануулгуудыг дагахыг хүсэхгүй байна. Таны төлөвлөгөөнүүдийг дагаж, Таныг амьдралдаа өндөрт өргөн явахаар шийдэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon