Жинхэнэ сэтгэл хангалуун байдал

Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг хэмээв. — МАТАЙ 4:4

Сэтгэл хангалуун байхаас илүү сайхан зүйл байхгүй гэж би бодож байна. Өглөө эртлэн босоод: “Амьдрал сайхан шүү, Бурханыг магтъя, би сэтгэл хангалуун байна” гэж бодож, орой орондоо орох хүртэл сэтгэл хангалуун байх нь амьдралыг элбэг, сайхан болгодог. Өөрөө хэлбэл: үргэлж сэтгэл хангалуун бус амьдралаар амьдрахаас илүү муухай зүйл байхгүй гэж бодож байна.

Сүнсний байдлаа шалгаад үзээрэй: Танд юу байх, та хаашаа явж, юу ч хийж байсан хамаагүй, Бурханы оршихуйд байж, хувийн дотно харилцаа тогтоохоос илүү талархахаар зүйл гэж байхгүй. Мөнгө, аялал, амралт, хувцас, боломж, шинэ тавилга, шинэхэн байр, хуримаа хийх, хүүхэдтэй болох гээд бүх зүйлс бидэнд баяр хөөр нэмдэг. Гэхдээ бид өөрсдийн гэсэн юмтай болсон ч бидний дотор ямар нэгэн хоосон зай байгаад, хэзээ ч сэтгэл хангалуун байна гэж байхгүй.

Олон итгэгчид сэтгэл дундуур аз жаргалгүй амьдралаар амьдарч, буруу зүйлийг эрэлхийлсээр байна. Та бүгд Өгөгч Бурхантай дотно, ойр харилцаатай байхыг л мартаж болохгүй.


Дэлхий дээрх бүх зүйлс сэтгэл ханамж өгч чадахгүй. Бурханыг бүхний эхэнд тавиарай. Тэр таны зүрхний хүслийг биелүүлж, сэтгэл хангалуун амьдрал өгөх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon