тэвчээр нь (зориг) батжилыг, батжил нь найдварыг (бат итгэл ба үнэнч байдлаар хичээсэн) төрүүлдгийг мэднэ. Мөн зан чанар нь [ийм төрлийн] мөнхийн найдвар, баяр баясгалантай итгэл найдвар бий болдог. — РОМ 5:4
Бидний жинхэнэ зан чанар хэн ч хараагүй байхад харагддаг. Бурхантай илүү ойр дотно харилцаатай байхын тулд Тэр биднийг бусад хүмүүс харсан, хараагүй ч Түүнд таалагдаасай гэж хүсдэг учраас бид илүү хүчирхэг зан чанартай байх хэрэгтэй.
Олон хүмүүс удирдагч, дарга, эсвэл чухал нөлөөтэй хүн нь харж байвал зөв зүйлийг үйлддэг мөртлөө хэн ч хараагүй Бурхан харж байгаа үед тийм байдаггүй. Христэд итгэгчид бид “Би Эзэнд онцгой нэгэн байхын тулд ямар ч үед зөв зүйлийг хийх болно” гэсэн бодолтой байх хэрэгтэй.
Хүний зан чанарыг өөрт нь зөв хандахгүй байсан ч эргээд зөвөөр хандахаар нь харж болно. Есүс үүнийг бидэнд зааж өгсөн бөгөөд “Түүнийг харааж доромжилж байсан ч Тэрээр буцааж харааж доромжлоогүй” гэж гардаг (1 Петр 2:23) Бид Есүсийн үлгэр дууриалалыг дагаж, бидэнд зөвт бус хандсан нэгэнтэй зөвөөр хандах хэрэгтэй бөгөөд биднийг хайрлахгүй байсан ч хайрлаж, ивээхгүй байсан ч тэднийг ивээдэг байх хэрэгтэй. Есүс ийм л зүйл хийсэн бөгөөд бид Түүнтэй адил болж, бусад хүмүүст тийнхүү үйлдэж сурах хэрэгтэй.
Бидний зан чанар бид хүсэхгүй байсан ч зөв зүйлийг хийгээд сурчихвал ямар зан чанартай нь харагдах болно.