Залбирал Амар Тайван Өгдөг

Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. — Филиппой 4:6-7

Энэхүү эшлэлд Паул “Залбир, санаа зов” гэж хэлээгүй. Харин тэрээр “Залбир, бүү санаа зов” гэж хэлсэн. Бид яагаад санаа зовохгүй залбирах хэрэгтэй вэ? Бид залбирснаар Эзэнд бүх зүйлээ даатгаж байгаа юм. Залбирал Бурханд очих хаалгыг нээдэг тэгснээр Тэр бидний амьралд болон хүмүүсийн амьдралд ажлаа хийдэг.

Муу сүнс бидэнд санаа зовох зүйлс өгдөг харин бид үүнийг нь Бурханд өгч даатгах хэрэгтэй. Бид залбирчихаад санаа зовоод байвал сөрөг бас эерэг хандлагатай байна гэсэн үг. Тэгээд эцэст нь бүх зүйлээ үр дүнгүй болгож байгаатай адил юм.

Залбирал бол эерэг хүч, харин санаа зоволт бол сөрөг хүч юм. Эзэн надад хүмүүс яагаад сүнсний хүчгүй байгаа гэдгийг нь харуулсан. Энэ нь эерэг байдлаа харуулж залбирчихаад, сөрөг хандлага гаргаж санаа зовдог.

Бид санаа зовж байгаа бол Бурханд итгэхгүй байна гэсэн үг юм. Бид Эзэнд итгэж, Түүнд найдаж байж, амар тайван, баяр хөөрийг авах болно гэдгээ ойлгох хэрэгтэй.


Бүх зүйлээ Эзэнд даатгаж эхэлснээр та Түүнд итгэж байна гэсэн үг бөгөөд Тэр таныг халамжлах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon