Залбирлаар Амар Амгаланг Олдог

Залбирлаар Амар Амгаланг Олдог

Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. (Чиний сэтгэлийг чөлөөлж, шинэчлэх болно.) — МАТАЙ 11:28

Бид амарч чадахгүй байгаа бол Бурханд чин үнэнээр итгэхгүй байгаа гэсэн үг юм. Яагаад гэвэл итгэлийн үр жимс бол амрах байдаг.

Би олон жилийн турш “Бурхан минь, би Танд итгэж байна. Эзэн минь, би итгэж байна” гэж хэлдэг байсан. Гэхдээ би энэ үгийг хэлдэг байсан ч санаа зовдог, ууртай, зовнисон байдалтай байдаг байсан.

Бидний дотор тал бас гадна талын нөхцөл байдал өөр өөр байдаг. Бурхан биднийг зөвхөн бие махбодын хувьд л амар тайван байгаасай гэж хүсдэггүй бас сэтгэл санаагаар тайван байгаасай гэж хүсдэг.

Миний хувьд бол амар тайван, сэтгэл санаагаар амар байна гэдэг нь толгой дотор байгаа буруу бодлоо чөлөөлөх байсан юм. Энэ нь хариулт нь олдохгүй байгаа зүйлүүдийг олж мэдэх гэж өөрийгөө зовоогоод байх шаардлагагүй гэсэн үг юм. Би санаа зовохгүй, залбирлаар дамжуулан амар тайван, амгалан амьдарч болно.

Та үнэхээр Бурханд итгэж байгаа бол, Түүний амар амгалантай хамт байх болно. Бид залбирсан л бол Бурхан бидний бүх зүйлийг Өөртөө авсан бөгөөд бид Түүний оршихуйд өдөр бүр амар тайван байх боломжтой юм.


Таны оюун бодол санаа зоволтоор дүүрэн байгаа бол та Түүний Үгээр ярь. Тэгснээр Есүс шуурганд “Амар тайван бай” гэж хэлсэн шиг болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon