Залбирлаар Бурханд Ойрт

Залбирлаар Бурханд Ойрт

Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм. — МАТАЙ 26:41

Залбирал бол биднийг сүнсний тулаанд ороход хамгаалдаг зэвсэг. Залбирал бол Бурхантай харилцах харилцаа юм. Та өөрийнхөө асуудлыг Бурхантай ярилцаж, тусламж гуйж, асууж байгаа юм. Залбирал Сатаны муу төлөвлөгөөнд саад болдог.

Та идэвхтэй залбиралын амьдралтай байхыг хүсэж байгаа бол Эцэгтэй сайн хувьчилсан харилцаа тогтооход анхаарах хэрэгтэй. Тэр танд хайртай бөгөөд нигүүслээ буулгаж, танд тусалдаг. Есүсийг таньж мэд. Тэр бол таны найз. Тэр таны төлөө амиа өгсөн. Ариун сүнсийг таньж мэд. Тэр тантай үргэлж хамт байдаг Туслагч. Түүгээр туслуул.

Бүх төрлийн залбирал Бурхантай хамт алхахын тулд байдаг. Хоёр хүн хоорндоо зөвшилцөөд залбирч эсвэл хамтдаа нийлээд залбирч болно. Талархах, магтах, хүндлэх, зуучлах, гэмших, зориулах, өргөх залбирлууд байдаг.

Ямар ч залбирал байсан залбирлаа Бурханы үгээр дүүргэ. Учир нь Бурханы үг бол баталгаатайгаар залбирлыг хүрэх газарт нь хүргэнэ.


Бид залбиралыг хойш тавьдаг харин би таныг санах бүртээ, хэрэгцээтэй үедээ ч залбирч байгаарай гэж хүсэх байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon