
Тасралтгүй залбир (үргэлжийн залбир). — 1 ТЕСАЛОНИК 5:17
Би амьдралынхаа ихэнх жилийг Бурхантай хамт өнгөрөөсөн бөгөөд одоо ч гэсэн залбирахгүйгээр ямар нэг зүйлийг эхлэхгүй байх нь чухал гэдгийг сурсаар байгаа. Библид бид үргэлж залбирах хэрэгтэй гэж хэлдэг. Энэ нь бид нар өдөржин сууж залбираад л, өөр зүйл хийхгүй байх хэрэгтэй гэсэн үг биш юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид юу ч хийж байсан залбирч бай гэсэн үг юм. Би “Өдрийн турш өөрийнхөөрөө залбир” гэж хэлэх дуртай.
Залбирал бол амьдралын хамгийн чухал зүйл. Та залбираагүйгээс болоод юмс бүтэхгүй! Тиймээс би таныг залбирахгүйгээр юу ч битгий хий гэж хэлмээр байна.
Библи дээр бид Бурханыг бүх талаар мэддэг байх хэрэгтэй бөгөөд Тэр бидний алхам бүрийг зааж, баттай болгодог. (Сургаалт үгс 3:6) Бид Бурханыг дуудаж, Тэр бидний өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй хүч ханган өгч, удирдан чиглүүлэх болно гэдгийг мэдээрэй гэсэн үг юм.
Та Бурхантай ойртмоор байгаа бол өдөржин залбирахад болно. Тэгснээр та Бурхантай нөхөрлөж, Бурхан таны нөхцөл байдалын тань төлөө болон хайртай бүхний тань төлөө амьдралд тань орж, ажлаа хийх үүд хаалгыг нээж өгөх болно.
Та Бурханыг амьдралынхаа хамтрагч болгосноор Тэр таны амьдралд хэрэгтэй бүгдийг хийж өгч гайхуулах болно. Гэхдээ энэ бүгд залбирсны дараа эхлэх болно.