
Тэр зовж, шаналж [бодол санаандаа] байсан тул [бүх л чадлаараа] маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв. – Лук 22:44
Есүсийн загалмай руу явах цаг нь ойртоход Тэр Өөрийн бодол санаа, сэтгэл зүрхэндээ асар ихээр шаналж байсан юм. Бурханы хүслийн дагуу явахын тулд Түүнд Бурханы хүч хэрэгтэй байсан нь яг л бидэн шиг юм. Тэр залбирч, хүч чадлыг хүлээн авсан ба залбирах үед тэнгэр элчүүд ирж, Түүнд үйлчлэв гэж Библид өгүүлдэг.
Бурханы танаар хийлгэх гэж буй аливаа зүйлийг хэтэрхий хэцүү гэж хэзээ ч бүү төсөөл. Хэрэв та Бурханы хүслийн дагуу үйлдэхэд бэлэн бол таныг хүчирхэгжүүлж өгөөч гэж Түүнээс гуй, Тэр хийх болно. Танд өгсөн үүрэг хариуцлагыг биелүүлэхэд хэр зэрэг боломжгүй талаар Бурханд, бусдад хэлж цагаа дэмий бүү үр. Үүний оронд урам зориг, тууштай байдал, хүчийг өгөхийг Бурханаас гуй. Бурхан хувь хүний хамтрагч нь болж, тэр эрэгтэй эсвэл эмэгтэйд хийх боломжгүй зүйлүүдийг хийх чадварыг өгөх үеийн гэрч болох нь үнэхээр сайхан зүйл гэж би боддог.
Хүний хувьд маш олон зүйл боломжгүй байдаг ч Бурханы хувьд бүх зүйл боломжтой. Магадгүй та яг одоо хямрал, бэрхшээл, зовлонтой нүүр тулж байгаа бол Есүсийн уулан дээр туулан гарч байсан зовлон шаналлыг нь санаарай. Тэр маш их сэтгэлийн дарамтыг мэдэрснээсээ болж, Түүний хөлс нь цусан дусал болж байсан юм. Хэрэв Тэр Бурханы хүч чадлаар дамжуулан тэрхүү зовлон шаналлыг туулан гарч чадсан юм бол та ч бас залбирлаар дамжуулан ялалтанд хүрч чадна.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бурхан таны давж чадахааргүй зүйлийг танаар хэзээ ч хийлгэхгүй, Учир нь Тэр таны хажууд байдаг.