Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүндээ бүү мэдэгд. — Матай 6:3
Тарчлан зовох гэж юу байдгийг бид бүгдээрээ мэднэ. Христийн төлөө амь насаа алдсан баатарлаг эрчүүд болон эмэгтэйчүүдийн тухай зүрх шимшрэм олон түүхийг бид сонсож байсан. Гэвч урам зоригтой, эрэлхэг, нэр төртэй гэхээргүй өөр төрлийн зовлон шаналал байдаг. Энэ нь байнга, маш ихээр шаналан зовогч хүн бөгөөд өөрийг нь сонсох хэнд ч хамаагүй өвчин зовлонгоо хуваалцах хүсэлтэй байдаг. Ийнхүү тарчлан зовогсод амьдралдаа ямар их золиос гаргадгаа эргэн тойронд нь буй хүн бүр мэдээсэй гэж хүснэ.
«Тарчлан зовох урхи»-д ороход маш амархан. Бид гэр бүл, найз нөхөддөө үйлчилж эхлэхдээ дуртай байдаг. Гэтэл хэсэг хугацааны дараа бидний зүрх сэтгэл өөрчлөгдөж, бид тэднээс хариуд нь ямар нэг юм харж эхэлдэг. Яваандаа бид үйлчлэх зүрх сэтгэлгүй болж, бидний хандлага дордон улмаар бид өөрсдийгөө өрөвдөх намагт шигдсэнээ удалгүй олж мэднэ. Бид тарчлагдан зовогсод болдог.
Зүүн гар нь баруун гарынхаа юу хийж буйг мэдэлгүйгээр өг гэж Библи бидэнд заадаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс биднийг анзаарч, мэдэж байгаа эсэхэд анхааралгүй үйлчилж, өгдөг байгаасай гэж Бурхан биднээс хүсдэг.
Та «тарчлан зовох урхи»-нд орчихсон байна уу? Хэрэв тийм бол хүмүүс таныг гэж мэдсэн эсэхэд ач холбогдол өгөлгүй, харамгүй өгч чадахын тулд Бурханаас Өөрийнхөө зүрх сэтгэлийг дүүргэж өгөхийг гуйн залбираарай.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, намайг зовлон шаналлын урхинд орсон байвал надад мэдүүлж өгөөч. Би Тан шиг үйлчлэх зүрх сэтгэлтэй болохыг хүсэж байна. Таны хүссэнээр бусдад Таны баяр хөөрөөр сэтгэл харамгүй өгч чаддаг байхад минь туслаач.