Одоо болтол та нар нэрээр минь (нэг ч удаа) юу ч гуйгаагүй. Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар (баяр, хөөрийг) хүлээн авна. — ИОХАН 16:24
Ихэнх зоригтой залбирал үр дүнтэй байдаг. Тэд Бурханы өмнө тусгайлан зориг гарган ирээд, амьдралд хэрэгцээтэй байгаа зүйлээ ичилгүйгээр бүгдийг хүсэмжилдэг.
Хүмүүс зоригтойгоор залбирдаг гол шалтгаан нь тэд өөрсдийгөө буруутай гэж харахынхаа оронд Есүсийн хийсэн зүйлийг хардагт байгаа юм. Библи дээр тодорхой хэлсэн зүйл бол Бурхан “…Христээр дамжуулан бүгдийг гэмгүй болгож, Түүгээр дамжуулан бүгд… Бурханд зөвт болгогдоно” гэж хэлсэн байдаг. (2 Коринт 5:21) Бид Түүний дотор зөвтгөгдсөнөөр нигүүслийн хаан ширээний өмнө зоригтойгоор очиж, хэрэгтэй зүйлээ хэлэх боломжтой болсон. (Еврэй 4:16)
Иохан 16:23-24 дээр бид зоригтойгоор Есүсийн нэрээр хаан ширээний өмнө очдог гэж хэлсэн. Есүсийн нэр бол хүчтэй. Бид залбиралдаа Есүсийн нэрийг хэрэглэснээр ямар нэг ид шид зүйлийг залбиралынхаа төгсгөлд хэлж байгаа гэсэн үг биш юм. Есүсийн нэрээр залбирахдаа “Аав минь ээ, би Таны өмнө өөрийгөө биш Есүсийг төлөөлөн ирж байна” гэж хэлж байгаа юм.
Аймхай, хулчгар байлгүй зоригтой бай. Та хариултуудаа аваад гайхах болно.
Бурхан таныг гайхшруулахын тулд гайхалтай зүйлс хийх болно, хүлээж авахдаа бэлэн үү?