Буруут нь мөшгөөгүй байхад ч зугтдаг бол зөвт нь [гуйвшгүй, тууштай] арслан мэт зоригтой. — Сургаалт үгс 28:1
Зарим хүмүүс маш зоригтой байхад зарим нь Бурханы хүүхдийн хувьд зоригтой амьдрах нь том бэрхшээл болдог. Бурхан надад зоригтой амьдрахад тус болох хэдэн чухал түлхүүрийг зааж өгөх хүртэл би бас тийм л байсан. Та нартай эдгээрийг хуваалцмаар байна.
- Айдас дунд амьдрахаас татгалз. Айдас манай нийгэмд тахал шиг халдварлан тархаж байна. Библи Еврей 10:38-д биднийг итгэлээр амьдарч, айж ухрахгүй бай гэж хэлдэг.
- Саад тотгорыг ардаа орхи. Та шинэ зүйл оролдож үзээд санаснаар чинь болохгүй байлаа гээд та бүтэлгүй хүн биш. Харин та оролдож үзэхээ боливол бүтэлгүйтнэ. Алдаа гаргахаас бүү ай. Алдаа гаргасан бол бушуухан засаад үргэлжлүүлэн урагшил.
- Харьцуулалтад анхаарлаа бүү хандуул. Өөрийгөө бусадтай харьцуулбал таны зориг мохно. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хүрч болох хамгийн сайн түвшиндээ хүрснээр зориг бий болдог.
- Хийх хүсэл эрмэлзэлтэй бай. Бурхан танаар юу хийлгэхийг хүсэж байгааг мэдэхийн тулд зүрх сэтгэлээ нягталж үз. Тэгээд олж мэдсэнээ хийж эхэл.
- Энэ дөрвөн чухал арга замын талаар залбирч, Ариун Сүнснээс асууж, эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд Түүнээс тусламж гуй. Христ дотор, Түүний нигүүлслээр та өөртөө итгэх итгэлийг олж, хатан зоригоор дүүрч чадна.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, зоригтой байдал намайг тодорхойлдог шинж чанарын нэг байгаасай гэж би хүсэж байна. Таны хүч чадлаар энэ дөрвөн чухал алхмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд надад туслаач.