Зорилготойгоор амьдар

Зорилготойгоор амьдар

Энэ нь (Эзэний) бүх дэлхийн эсрэг тогтоогдсон шийдвэр. Энэ нь бүх үндэстний дээгүүр сунгагдсан мутар юм. Учир нь түг түмдийн Эзэн шийдсэн. Хэн түүнийг өөрчилж чадах вэ? Түүний мутар сунасан. Хэн үүнийг буцааж чадах вэ?” гэв. — ИСАИА 14:26-27

Бурхан бол зорилготой, Түүний хийх зүйлс бүгд төлөвлөгөөтэйгээр явагддаг бөгөөд Түүний төлөвлөгөө хамгийн төгс байдаг. Түүний хүүхдүүд болсон биднийг Бурхан зорилготойгоор амьдраасай гэж хүсдэг. Бид Түүнтэй ойр байх тусам илүү их зорилготойгоор амьдрах болно.

Есүс Түүний зорилгыг мэдэж байсан. Тэрээр энэ дэлхийд амь авчирч, Муу сүнсний ажлыг нураахын тулд ирсэн гэж хэлсэн. (Иохан 10:10, 1 Иохан 3:8)

Бурханд бидэнд зориулсан ерөнхий зорилго байдаг боловч хүн болгонд амьдралын өөр өөр үеүүдэд зориулсан тусгай зорилго байдаг.

Жишээлбэл: бид бусдыг хайрладаг учир нь зүгээр л хайрламаар санагдаад хайрладаггүй харин бусдыг хайрлах бол бидний зорилго юм. Үүнтэй адил бусдад өгөхдөө, өршөөл үзүүлэхдээ, өгөөмөр зан гаргахдаа, уучлахдаа болон бусад зүйлийг хийхэд хүртэл зорилго байгаа. Хайр, баяр хөөр, амар тайван, тэвчээр, сайн гээд Сүнсний үр жимсүүд биднийг зөвхөн баярлуулаад зогсохгүй, бусдад түгээх зорилготой юм. Бид эдгээр зүйлсийг зүгээр л хиймээр санагдаад хийдэггүй, харин энэ бүгдийг хийхээр дуудагдсан юм.


Баяр хөөр болон амар тайван санаандгүй болдог зүйл биш, харин бид зорилготойгоор амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй зүйл юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon