Зориулалттай залбирал

Зориулалттай залбирал

Эзэнд замаа (өөрийн ачаа, зовнил бүхнээ Түүнд өг) даатга, Түүнд итгэж (итгэ, найд, хүлээ) найд, Тэгвэл Тэр биелүүлж өгнө. — ДУУЛАЛ 37:5

Бид амьдралын асуудлуудад санаа тавьж, зохицуулах хэрэгтэй болох үедээ “зориулалт гарган залбирах” хэрэгтэй. Бурхан биднийг Түүнд зориулж залбирч байхад нөхцөл байдлыг ойлгож хүлээж авдаг.

Миний амьдралд болж байсан зүйл бол би өөрийнхөө амьдралын төлөө анхаарах тусам улам л утгагүй болгож байсан. Би хэтэрхий биеэ даасан байсан учраас өөрийгөө даруу болгож, зориулахад надад тусламж хэрэгтэй байсан. Тэгээд би эцэст нь Бурханд өөрийгөө зориулснаар Тэр бүгдийг зохицуулж, баяр хөөр гэдгийг мэдэрсэн. Гэхдээ би яагаад ийм олон жил өөрийгөө зовоож, дарамттай амьдарсан юм бол гэдэгтээ гайхдаг.

Эзэнд үр хүүхдээ, гэрлэлтээ, хувийн харилцаагаа даатга, та өөрөө зохицуулах гээд уруу татагдаж байгаа бүх зүйлсээ даатга. Бурхан зөвхөн танд хэрэгцээтэй байгаа бүгдийг мэдэх бөгөөд Тэр л цорын ганц бүгдийг төгсөөр хийж чадах Нэгэн юм. Та өөрийгөө Бурханд өгөх тусам, Түүнтэй ойр байх тусам та илүү их аз жаргалтай болох болно.


Итгэгчид бид боломжгүй юмсыг ч Эцэгтээ даатгаж, итгэж чаддаг байх хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon