
Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг дундаас нь хайсан боловч… — ЕЗЕКИЕЛ 22:30
Зуучилна гэдэг бол хэн нэгний өмнөөс Бурханы хаант суудлын өмнө очиж, төлөөлөн гуйхыг хэлж байгаа юм. Бурхан болон хүний хооронд завсар байгаа үед холбож өгөөд, төлөөлөн залбирч болно. Тэд хүлээх зуураа тайван байж, урамтай байгаасай гэж тэдний өмнөөс залбирч байгаа юм. Мөн тэдний хэрэгцээтэй байгаа зүйлийг нь хурдан болоосой гэсэн сэтгэлээр найдлага тавьж байгаа гэсэн үг юм.
Хүмүүс миний өмнөөс зуучлан залбирахгүй бол юу болох талаар би мэдэхгүй байна. Гэхдээ би хүмүүсийг миний өмнөөс Бурханаас залбирч гуйгаасай гэж хүсдэг бөгөөд тэгснээр Түүний дуудсан үйлчлэл маань бүрэн дүүрэн байгаасай гэж хүсдэг. Бид нар бие биенийхээ төлөө зуучлан залбирах хэрэгтэй.
Бусдын төлөө залбирах нь үр тарьж байгаатай адил юм. Бид үр тарьж байж ургац хурааж авна (Галат 6:7) Бусад хүмүүсийн амьдралд үр тарьж, энэ зуучлалаар та өөрийнхөө амьдралд ургац хурааж авна. Бид хэн нэгний төлөө залбирах болгондоо Бурханыг зөвхөн тэр хүний амьдралд биш, бас өөрийнхөө амьдралд урьж байгаа юм.
Зуучлан залбирал бол Есүс Христийн энэ дэлхийд эхлүүлсэн ажлыг бид үргэлжлүүлэн бусдад хийж өгч байгаа чухал үйлчлэл юм.
Бид бусдын төлөө залбирснаар Бурханы хүчийг, тэдний амьдралд хүргэж байгаа юм.