Зүрх сэтгэлээ хамгаалах нь

Зүрх сэтгэлээ хамгаалах нь

Зүрх юугаан урьтан хамгаал. Амийн булгууд түүнээс ундарюу. — Сургаалт үгс 4:23

Сургаалт үгс 4:23 зүрхний хандлага таны амьдралын чиглэлийг тодорхойлох учраас зүрхээ хамгаал гэсэн. Үүнийг сайн бодоод үзээрэй. Таны зүрхэнд юу байна тэр нь таны өдөр тутмын амьдралд илрэх болно. Хүний дотор байгаа ямар ч зүйл яваандаа хүн бүрт харагдахуйц илэрч гардаг.

Бид зүрхээ юугаар хэлбэржүүлж буйгаа хянах нь асар чухал юм. Ямар нэгэн бохир заваан, нүгэлт, хувиа хичээсэн зүйл надаас гарч, бусадтай тогтоосон харилцааг минь сүйтгэхийг би хүсэхгүй байна. Та ч гэсэн хүсэхгүй болов уу.

Зүрхээ хамгаалах гэдэг нь өөрийн үг яриа, бодол санаа, зан авир, ерөнхий төрх байдлаа хянаж сурахтай ихэхээн холбоотой. Таны ихэвчлэн боддог зүйлс таны ярианаас илрэн гардаг. Таны хэлж ярьсан үгс таны мэдрэмжид нөлөөлж, энэ нь таны хандлагаар бүхэлдээ илэрхийлэгдэнэ.

Өдөр бүрийн амьдралын явцад энэ нь таны нөхцөл байдлаа хэрхэн давж гардгийг буюу дарамттай үед амар тайван байх уу эсвэл нурж унах уу гэдгийг тодорхойлох болно. Түүнчлэн таны зүрх бусдад хэрхэн хандахыг чинь тодорхойлно. Тэднийг ойлгож энэрэх үү эсвэл шүүж, бардам зан гаргах уу? Ялангуяа тэдэнтэй санаа нийлэхгүй байх үед шүү!

Та бодол санаагаа хэвээр нь хадгалж, үг ба хандлагаа өөрчлөх гэж оролдож болох юм. Харин миний хувьд бурханлаг бодол санаатай болохоос эхлэх нь хамаагүй амар. Бурханы оршихуйд цагийг өнгөрөөж, Ариун Сүнсний өгөөмөр нинжин сэтгэлээр зүрх сэтгэлээ дүүргээрэй.

Залбирлын эхлэл

Эзэн, би зүрхээ зөвхөн Танаас ирсэн бодол санаа ба хүслээр дүүргэхийг хүсэж байна. Таны оршихуйд илүү их цаг өнгөрөөж, зөвхөн Танд төвлөрснөөр миний зүрх илүү сайн зүйлийн төлөө өөрчлөгдөн, амьдралд минь бурханлаг арга замаар нөлөөлнө гэдгийг ойлголоо.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon