Зүрх сэтгэлээ чөлөөл

Бид өртөнгүүдээ уучилсан адил, (үлдсэн, шилжүүлсэн, өр төлбөрөөсөө дургүйцсэн) Өөрсдийн минь өрийг уучлаач. — МАТАЙ 6:12

Есүс бусдыг уучлах хэрэгтэй гэж олон удаа ярьсан. Бид Бурхантай ойр дотно харилцаатай байснаар хурдан уучлах сэтгэлтэй болдог. Хурдан уучлах тусам амар тайван амьдрахад илүү амархан болно. Тэгснээр бид сэтгэл санаагаа асуудалд оруулахгүй амраадаг. Хахир байдал бидний амьдралд суурилагдсанаар улам гүнзгий үндэсээ суулгаж, байдал улам хэцүү болдог.

Бид бусад хүмүүст өс санаснаар тэр хүн шархалдаггүй, харин өөрийгөө л шархлуулж байгаа юм. Бусдыг уучлахгүй байх нь тэдний огт өөрчилдөггүй, харин биднийг өөрчилдөг. Биднийг л улам хахир хатуу болгож, амьдралыг хэцүү утгагүй болгодог. Яг үнэндээ бол: Та өс авмаар санагдах үед өөрийгөө өс хонзонд барьж өгч байгаа юм.

Үл уучлал бол Сатаны бидний барих заль мэх юм. Тэр биднийг энэ талаар илүү бодуулж, өөрсдийгөө дахиж шархлуулахгүй байлгах гэж байгаа мэт харагддаг ч тийм биш юм. Үл уучлал бол бидний шархлуулсаар Бурханаас улам холдуулсаар байдаг.
Хэрэв хэн нэгэн таныг шархлуулсан бол би таныг Бурханы нигүүслээр уучилж, тэр хүнд өс санахгүй бай гэж хэлмээр байна. Та өөрийн зүрх сэтгэлээ, амьдралаа өс санадаг сөрөг сэтгэхүй болон сэтгэл санаагаа тавгүй байдалд оруулахаас сэргийлээрэй.


Та үл уучлал болон хахир байдлаа хаяснаар сэтгэл санааны хувьд эрүүл байх боломжтой.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon