Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр (бараг) нүгэл болгосны учир Түүний дотор (бүгдийг дуусгаж, бидэнд жишээ болсон) бид Бурханы (Түүний сайнаар, Түүнтэй зөвт байдлаар бид хүлээн зөвшөөрөгдсөн) зөвт байдал болох юм. — 2 КОРИНТ 5:21
Бурхантай ойр харилцаатай байгаа итгэгчид өөрийгөө аймшигтай гэж боддоггүй. Тэд “Христ дотор” хэн гэдгээ байнга бодож, тунгаадаг учраас зөвтгөгдсөн гэдгээ мэддэг.
Гэхдээ олон Христэд итгэгчид өөрсдийгөө гэм нүгэлтэй, буруу хийсэн зүйл, сул дорой байдлаасаа болоод Бурханы таалалд нийцдэггүй гэж бодож өөрөө өөрийгөө буруутгаж, тамлан сөрөг бодлуудтай байсаар байна. Та өөрийгөө шийтгэж, гэм буруутай гэсэн бодолтойгоор хичнээн жилээ дэмий үрсэн бэ?
Би таныг Есүс Христээр дамжуулан, Бурханаар зөвтгөгдсөн гэдгээ сайн мэдэж аваасай гэж хүсэж байна. Сайн сана: бодлууд үйлдэл болдог. Та Есүсийн амиа өгч байж танд өгсөн амьдралаар амьдармаар байгаа бол Бурханы үгийг бодож, тунгаадаг байх нь чухал юм.
Сөрөг бодол төрж, өөрийгөө буруутгах бодол төрөх бүрт та өөртөө Бурхан надад хайртай, би Христээр дамжуулан зөвтгөгдсөн гэж хэлж бай.
Та илүү сайн болохоор өөрчлөгдсөөр байгаа. Өдөр бүр сүнсээр өсөж байгаа. Таны амьдралд зориулсан гайхалтай төлөвлөгөө Бурханд байгаа.