Зөвт уур хилэн ба гэмт хариу үйлдэл

Зөвт уур хилэн ба гэмт хариу үйлдэл

Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь (таны дургүйцэл, догшин уур хилэн буюу эгдүүцэл, зэвүүцэл дээр) нар бүү жаргаг. Диаволд [тийм их] байр бүү өг [түүнд боломж бүү өг]. — Ефес 4:26–27

Бүх уур бухимдал гэм мөн үү? Үгүй, гэхдээ зарим нь гэм нүгэл болдог. Бурханд хүртэл гэм, шударга бус явдал, тэрслэл ба өөдгүй зангийн эсрэг зөвт уур байсан. Уур бухимдал заримдаа тустай үр дүнтэй байдаг учраас уур гэхлээр л заавал гэм нүгэл байх албагүй.

Бидэнд тааламжгүй, сөрөг мэдрэмж төрөх нь ойлгомжтой. Тийм биш бол Бурхан өөрийгөө захирах үр жиимсийг бидэнд өгөхгүй байх байсан. Аливаа зүйлийг хийхэд уруу татагдах нь гэм биш. Харин уруу таталтыг эсэргүүцэлгүй, ямар нэг байдлаар үүнийг хийсэн бол энэ нь гэм нүгэл болдог. Үүний адил уурлах нь заавал буруу зүйл биш хэдий ч аймшигтай гэмт үйлдэлд хүргэж болзошгүй.

Заримдаа Бурхан биднийг уурлахыг зөвшөөрдөг. Ингэснээр бидэнтэй зүй бусаар харьцаж байсныг бид таньж мэддэг. Гэвч бид амьдралдаа үнэхээр шударга бус байдлыг амсаж мэдэрсэн ч бид уур хилэнгээ зохисгүй байдлаар гаргах ёсгүй. Уур бухимдал биднийг гэм нүгэлд татаж оруулахаас бид сэргийлэх ёстой.

Ефес 4:26 бидэнд хэлэхдээ «уурлавч нүгэл бүү үйлд» гэсэн. Таны уурлах нь зайлшгүй гэмт үйлдэл биш ч гэсэн гэмтэй хариу үйлдэл гаргахаас сэрэмжлэн үүнийгээ Бурханд заавал өргөж байгаарай.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны төлөвлөсөн арга замаар нүгэл үйлдэлгүйгээр уур бухимдлаа шийдэж байхад минь туслаач. Уур хилэнг минь хянан захирч байхыг Танаас гуйж байна. Таныг бүх зүйлийг миний сайны төлөө ажиллуулна гэдэгт итгэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon