
Елиа бидэнтэй адил жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг шургуу залбирахад гурван жил зургаан сар газарт бороо ороогүй билээ. — Иаков 5:17
Иаков бидэнд “зөвт” хүний шаргуу залбирал хүчтэй гэж хэлж байна. (Иаков 5:16)
Энэ хүн итгэлээ Есүст өгч, гэм нүглээ уучлуулж аврагдан, Бурханд итгэснээр ял шийтгэл байхгүй гэдэгт итгэж, хүчтэйгээр залбирдаг нэгэн байсан. Энэ бол энэ хүн төгс байсан гэсэн үг биш юм.
Элиа Бурханы хүн байсан ч гэсэн үргэлж төгс зан чанар гаргадаггүй байсан бөгөөд тэрээр төгс бус байдал нь түүний Бурханд итгэх итгэлийг авахыг зөвшөөрөөгүй. Элиа итгэлтэй байсан боловч амьдралд нь айдас байсныг бид харж болно. Тэр дуулгавартай байсан боловч дуулгаваргүй үе ч бас байсан. Тэр Бурханд хайртай бөгөөд хүсэл, дуудлагыг нь биелүүлэхийг хүсдэг байсан. Гэхдээ заримдаа тэр сул дорой хүн учраас үр дагавраас нь сэрэмжилдэг байсан.
1 Хаад 18 дээр Тэрээр тэнгэрээс галыг дуудаж, Баалын 450 зөнчийг устгаж, гайхалтай хүчээ харуулсан. Тэгээд тун удалгүй тэр Жизэбэлээс айдастайгаар зугтаж, сөрөг сэтгэлийн дарамттай нэгэн болж, өөрийгөө хөнөөхийг хүссэн.
Бид ч ялгаагүй Елиа шиг сэтгэл хөдлөлдөө захирагддаг. Тэр бид нар шиг л хүн байсан, гэхдээ тэр хүчтэйгээр залбирдаг байсан. Түүний “сүнслэг хүч” нь бид сул дорой гэмтэй үедээ хүчирхэгээр залбирч чадахгүй гэсэн худал буруутгалыг ялахад туслах сайн жишээ юм.
Итгэлтэй, үр дүнтэй залбирахад саад болох зүйл гэж байхгүй.