
Христ биднийг эрх чөлөөтэй (биднийг бүрэн чөлөөлж) болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун. (өмнө нь чиний буулган хаясан) — ГАЛАТ 5:1
Есүс энэ дэлхий дээр ирж, бидний шийтгэлийг Өөртөө авч, бүх гэм нүглийн төлөөсийг төлсөн. Тэр бидний өмнөөс өр төлж, биднийг ямар ч өргүй болгосон. Тэр хайр болон нигүүсэл өршөөлөөрөө энэ бүгдийг ямар ч үнэгүйгээр хийж өгсөн.
Есүс Аавынхаа бүх өв хөрөнгийг өвлөсөн бөгөөд биднийг бас Түүнтэй хамт итгэлээр дамжуулан хамтран өв залгамжлагчид болно гэж хэлсэн. Тэр бидэнд одоо ч, ирээдүйд ч ялалтанд хүрэх замыг аль хэдийн бэлтгэсэн. Тэр ялсан бөгөөд бид ямар ч төлөөс төлөлгүйгээр шагнал авсан. Тиймээс бид ялагчаас ч илүү юм.
Ямар энгийн байгааг харж байна уу? Сайн мэдээ гайхмаар амархан ойлгохоор зүйл юм.
Ойлгохооргүй хэцүү болгодог нэгэн бол Сатан юм. Итгэлээр дамжуулан ирдэг хүч болон баяр хөөрийг Тэр энгийн болгох дургүй байдаг. Таны Бурхантай харилцах харилцаа ойлгомжгүй болоод ирвэл итгэлээ хүүхэд шиг энгийн болгоорой. Есүс “Зөвхөн итгэ” тэгээд Бурханы алдарыг харах болно гэж хэлсэн. (1 Иохан 11:40)
Есүс дээр ирж, энгийн итгэлээр итгэж, баяртай бай.
Итгэнэ гэдэг итгэхгүй байхаас хавьгүй энгийн хялбар юм.