Хэл бол гал бөгөөд зүй бусын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар (Гэена) асаж байдаг. — Иаков 3:6
Сөрөг үгс сөрөг бодлуудаас эх мэдэлтэй. Жишээ нь: нэг ажилтан түүний ажилладаг компани нь зарим ажилтнаа халах гэж байгаа тухай сонсоод тэр Бүх юм сайхан болж байхад ямар нэг муу зүйл заавал болох юм гэж бодов. Тэгээд тэр өөртөө «Би л ажлаа алдах нь дамжиггүй» гэж хэлнэ.
Миний бодлууд маш сөрөг, гутранги байсан бөгөөд энэ нь миний үгсийг сөрөг болгож, улмаар энэ бүхэн миний амьдралд маш муугаар нөлөөлсөн. Эцэст нь би үүнийг өөрчилж, сөрөг зүйл ярихаа болих шийдвэр гаргасан юм. Хэсэг хугацааны дараа би сөрөг зүйл ярихаа болихоос илүүг хийх хэрэгтэйгээ ойлгосон юм. Сөрөг яриагаа зогсоох нь хангалтгүй байлаа. Би эергээр бодож эхлэх хэрэгтэй байв! Эерэг ч, сөрөг ч бай, бидний бодлууд, бидний ирээдүйг тодорхойлох үгсийг хэлэх шалтгаан нь болж байдаг. Бид буруу зүйл яривал, тэдгээр нь яг л бидний амьдралыг галаар түйвээхтэй адилхан байж болох юм (Иаков 3:6).
Харин бид зөв ярьж, энэ галыг эхлэхээсээ өмнө зогсоож чадах бөгөөд бидний зөв ярих нь зөвхөн зөв бодож эхэлсэн үеэс зохистой, сайн байж чадна. Би таныг Ариун Сүнс ба Бурханы үгээр дүүрэхийг уриалж байна. Түүнийг таны санаа бодолд нөлөөлж, эерэг, өөдрөг үгтэй амьдралын хэв маягт удирдан чиглүүлэхийг зөвшөөр.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би эергээр Таны үгэнд үндэслэж, амь амьдралыг дамжуулдаг үгсийг ярихыг хүсэж байна. Би Таныг оюун санаандаа урьж байна. Амнаасаа гарах үгсээр Танд таалагдахын тулд би шинэчлэгдсэн ухаан бодол, Христийн оюун санаатай байхыг хүсэж байна.