Зөрчилдөөний эхлэл дусах [далангийн ан цав шиг] ус мэт буюу. Садрахаас нь өмнө хэрүүлийг зогсоо! — Сургаалт үгс 17:14
Христэд итгэгчдийн эсрэг хэрэглэдэг дайсны гол зэвсгийн нэг нь зөрчил маргаан юм. Биднийг зөрчлийн сүнсэнд нээлттэй болгодог гурван зүйл байдаг гэж би боддог.
- Бидний ам: Буруу цагт хэлсэн буруу үгс галан хуйг гарцаагүй дэгдээнэ. Гал дээр буруу үгсийг цутгах тусам энэ гал улам их ноцох болно. Галыг зогсоох нэг арга зам нь түлшийг нь зайлуулах юм.
- Бидний бардам зан: Буруу үг маргаан тэмцлийг өдөөдөг хэдий ч бардам зүрх нь амар тайвныг авчирдаг чимээгүй байдлаас татгалздаг. Бардам зан биднээр сүүлийн үгийг хэлүүлэхийг шаарддаг. Харин Бурханы үгэнд энэ нь сүйрэлд хүргэнэ гэсэн байдаг (Сургаалт үгс 16:18).
- Бидний санаа бодол: Өөрийн үзэл бодлыг бусдад тулгах гэж оролдсоноос болж бид ихэвчлэн зөрчилд ордог. Бидэнд сурах зүйл их байгаа гэдгийг ойлгож, шаардлагагүй тохиолдолд өөрийнхөө бодол санааг бусдад тулгахаа больсон цагт бид хэрэгтэй мэдлэгийг олж авч эхэлнэ.
Дайсан бидний амьдралд маргаан зөрчлийг шургуулахыг үргэлж хичээдэг. Маргааныг эсэргүүцэж, оронд нь амар тайван, нэгдмэл байдал ба ойлголцлыг мөшгөхийн тулд Бурханыг болон бусад хүнийг хүндэтгэх шийдвэр гаргаарай.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, зөрчил маргааны эсрэг хамгаалалтанд зогсоход минь туслаач. Би Танд үг, бодол санаагаа даатгаж байна. Бусадтай тогтоосон харилцаандаа зөрчил маргаанаас ангид байхыг хүсэж байна.