Зөөлөн мөс чанар

Зөөлөн мөс чанар

Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө сайн (хувирашгүй, буруу зүйлгүй) мөс чанартай байхыг (дэлхийн болон бие махбодын хүсэл шунал тачаалаа хаяж, хүндлэлүүдийг өөртөө авах) үргэлж хичээдэг билээ. — ҮЙЛС 24:16

Бурхантай ойр байх нэг арга зам бол зөөлөн зүрх сэтгэлтэй байх юм. Зөөлөн мөс чанартай байснаар бид Бурхантай улам ойртох болно. Бид Түүнийг хурдан мэдрэх бөгөөд бас буруу болон зөв зан чанараа хурдан ялгаж таних болно. Тэгснээр бид хурдан гэмшиж, гайхалтайгаар бүрэн сэргэх бөгөөд Бурхантай шинэлэг харилцаатай байх болно.

Дуулгаваргүй байсныхаа төлөө шалтаг тоочиж, цаг үрэх хэрэггүй. Бурхан таныг буруу зүйл хийсэн байна гэвэл “Таны зөв, Эзэн минь, Миний буруу. Надад хэлэх шалтаг байхгүй учраас намайг уучлаарай, дахиж хийхгүй байхад минь туслаарай” гэж хэлээрэй.

Бурхантай зөөлөн харилцах нь үнэхээр танд тустай. Бид Бурхантай зөөлөн харилцсанаар хүмүүстэй зөөлөн харилцаж сурахад тустай. Энэ дэлхий дээр шархалсан, зүрх нь эмтэрсэн олон хүмүүст найрсаг, зөөлөн Бурханы хайр хэрэгтэй байна. Бурхан танаар дамжуулан хүмүүст хүрэх болтугай.


Та Бурхантай зөөлөн харилцсанаар Түүний дуу хоолойг тодорхой сонсох бөгөөд Түүний үгийг дуулгавартай дагахад бэлэн бай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon