Илүү Баяр Хөөр

Илүү Баяр Хөөр

Баяр хөөртэй зүрх болбоос сайн эм. Эмтэрсэн сүнс аваас ясны хувхай өвчин. — СУРГААЛТ ҮГС 17:22

Миний ойлголтоор бол баяр хөөр гэдэг нь сэтгэл хөдлөлийн нэлээд дээд хэлбэр бөгөөд намуухан баярлахаас авхуулаад баярлан хөөрөхийг хэлдэг. Заримдаа баярлан хөөрөх хөгжилтэй цаг бидэнд хэрэгтэй бөгөөд элгээ дарах хүртлээ инээх хэрэгтэй. Бид өдөр болгон ийм байдаггүй гэхдээ ийм цаг байх хэрэгтэй. Бурхан биднийг яагаад инээдэг болгосон гэж бодож байна вэ?
Христэд итгэгчид бид баяр хөөртэй байх цагаа нэмэгдүүлж “Би амьдралаа баяр хөөртэй байлгана” гэж хэлдэг байх хэрэгтэй. Энгийн баяр хөөр гэдэг нь амар тайван болон баяр хөөр хамт байхыг хэлж байгаа.

Зарим баяр хөөртэй холбоотой Библи дээр байгаа үгс Грекээр баярлах, хөгжилдөх, маш их баяр хөөр, ханашгүй баяр хөөр, хөөрөх, маш ихээр цэнгэх… үнэхээр их баярлах гэсэн утгатай байдаг.

Гэтэл олон тодорхойлолт байгаа боловч харамсалтай нь цөөхөн итгэгчид Эзэний баяр хөөрийг амсдаг. Та нэг өдрийг ч Бурханы хаанчлалын зөвт, амар тайван, Ариун сүнсний баяр хөөргүйгээр бүү өнгөрөөгөөрэй.


Баяр хөөргүйгээр амьдрахаас илүү өрөвдөлтэй зүйл гэж байхгүй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon