Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо түүнийг дааж эс чадна. – Иохан 16:12
Есүс Өөрийн дагалдагч нартаа өнөөдрийн эшлэл дээрх үгсийг хэлсэн байдаг, ерөнхийдөө Түүний хэлэх бүх зүйлүүдийг сонсоход тэд нар бэлэн бус байгаа боловч Ариун Сүнс тэднийг бүх л үнэн рүү хөтлөх болно гэдгийг амладаг (Иохан 16:13 харах). Тэр бас Ариун Сүнс бид нарт бүгдийг үргэлжлүүлэн заах бөгөөд Бурхан Өөрийн Үгээр дамжуулан хэлсэн бүгдийг бидэнд сануулах болно гэж амласан байдаг (Иохан 14:26 харах).
Есүс тэдгээр үгсийг ярихдаа, Тэрээр өнгөрсөн гурван жилийн турш хамтдаа байсан эрчүүдэд хэлсэн байдаг. Тэд нар Түүнтэй өдөр шөнөгүй хамт байсан боловч тэдэнд заах зөндөө их зүйл Өөрт нь байгаа талаар Тэр өгүүлсэн байна. Хэрэв Есүс бидэнтэй хамт өдөр шөнөгүй гурван жилийн турш хамт байсан бол, бид нар мэдэх ёстой зүйлүүдээ бүгдийг нь мэдчихсэн байхсан гэж бодох байх. Хэрэв хүмүүстэй нэг сарын турш завсарлагагүйгээр хамт байсан бол тэдэнд өөрийнхөө мэдэх бүх зүйлээ хэлж чадах байх гэж би боддог. Харин Есүс илүү ихийг найдан хүлээ гэж хэлсэн байдаг. Яагаад гэвэл бидэнд тулгарч буй шинэ нөхцөл байдлуудын талаар хэлэх зүйл Түүнд үргэлж байдаг юм. Бурханы Илчлэлт болон Түүний Үг нь дэвшиж байдаг. Бид Түүн дотор улам бүр төлөвших тусам, өмнө нь ойлгодоггүй байсан зүйлээ ойлгох чадвартай болдог. Магадгүй бид Бичвэрийн нэгэн эшлэлийг арван удаа уншсан ч дахин унших үедээ, бид өмнө нь мэддэггүй байсан ямар нэгэн зүйлийг олж хардаг. Хэрэв та Түүний хэлж буй болон илчилж буй зүйлд анхаарлаа хандуулдаг бол, өдөр бүр Бурхан танд ямар нэгэн зүйлийг заах болно гэдгийг та найдан хүлээж болно.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Өдөр бүр Ариун Сүнс танд нэгэн шинэ зүйлийг заах болно хэмээн итгэн найд. Та өөрийн сурсан зүйлээ тэмдэглэж авсаар байх талаар бодолц.