Итгэдэг Итгэгч Бай

Тиймээс Ариун Сүнсний хэлсэнчлэн болжээ. Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол,- Цөл дэх (Израйль) сорилтын өдрийн тэрслэл дэх шиг Та нар зүрхээ бүү хатууруул. — ЕВРЕЙ 3:7-8

Еврэй 3 дугаар бүлэг дээр зүрх сэтгэл хатуу байх болон итгэлгүй зүрх сэтгэлтэй байх нь зүрх сэтгэл муу буруу байгааг хэлдэг гэж хэлсэн байгаа. Цөлд Израйльчууд эсэргүүцсэнийхээ төлөө хатуу зүрх сэтгэлтэй болсон. Хатуу зүрх сэтгэлтэй хүн Бурханд амархан итгэдэггүй, Бурханаас ирж байгаа бүхэн зөвхөн итгэлээр дамжуулан ирдэг учраас энэ нэлээд том асуудал юм. Бид Түүнээс авахын тулд бидний хийх зүйл бол Түүн дээр хүүхэд шиг итгэлээр очих юм.

Бид өөрсдийгөө итгэгчид гэдэг гэхдээ үнэндээ бол “итгэдэггүй итгэгчид” гэж байдаг болсон. Удаан хугацаанд би бас тэдний нэг нь байсан. Би хүүхэд насандаа маш ихээр шархалсан учраас зүрх минь хатуу болж, Бурхан үүнийг нь нэвтэлж байж миний амьдралд орох хэрэгтэй болсон.

Мосе хүртэл цөлд суралцаж байхдаа Бурханд итгэхдээ удаан байсан. Тийм болохоор бид нар сүнсээр хурц байж чадвал хурдан итгэж өдөр бүр итгэлийн амьдралаар амьдрах болно. Бид итгэлээс итгэл рүү эргэлзэж, үл итгэх байдал гаргалгүйгээр явах сонголтыг хийж болно. Бид Бурхантай ойр дотно харилцаатай байхыг хүсэж байгаа бол итгэлтэй зүрх сэтгэлтэй байх нь чухал юм.


Есүс бидний сэтгэлийг болон сэтгэл хөдлөлийг шинэчлэхийг хүсдэг. Хэний ч хүрч чадахгүй энэ хэсэгт зөвхөн Есүс нэвтрэн орж чадна. Тиймээс Түүн шиг зүрх сэтгэлтэй болоход тусалж, өөрчилж өгөөрэй гэж Түүнээс гуйгаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon