Алсын хараа байхгүй… Ард түмэн журамгүй… — СУРГААЛТ ҮГС 29:18
Сургаалт үгс номонд ямар ч алсын хараагүй хүмүүс журамгүй гэж хэлсэн. Алсын хараа гэдэг нь бид “бодлын хараа”-г оюун бодолдоо харсныг хэлж байгаа юм. Бурханы зүрх сэтгэлд оруулсан зүйл эсвэл би өөрөө хүсэн Бурханаас гуйж байгаа зүйл ч байж болно. Алсын хараа гэдэг нь бид ирээдүйгээ харж, бодож байгаа зүйлсийг хэлж байгаа юм.
Зарим хүмүүс сайн зүйлд итгэхээс айдгийг би олж харж байсан. Тэд өөрсдийгөө сэтгэлээр унахагахаас айдаг байх. Хэрвээ итгэхгүй бол бүр байнга л айдастай байх болно гэдгээ мэддэггүй. Би их зүйлд итгэвэл талыг нь болтугай авдаг учраас итгэхгүй, юу ч авахгүй байснаас итгээд авах зүйлээ авсан нь хавьгүй дээр гэж боддог. Тиймээс таныг сайн зүйлс болох болно гэдэгт итгээсэй гэж хүсэж байна. Та Христээр дамжуулан хийх хэрэгтэй зүйлсээ хийх л болно гэдэгтээ итгээрэй. Та итгэснээр зүрх сэтгэл тань хөдөлж, Бурханд таалагдсан итгэлээр дамжуулан, Түүнтэй илүү ойр харилцаатай болно.
“Хэзээ ч ийм зүйл болохгүй” гэсэн хандлагаа хая. Итгэлээр хий. Та яаж хийхээ мэдэхгүй байгаа бол өөрийн бодолдоо шинэ нээлтүүд хий. Та хамгийн сүүлд юунд итгэлтэй байсан бэ? Та хамгийн сүүлд хэзээ хүссэн зүйлээ аваагүй гэдгийг хараад, таны хариултыг олоход амархан байх гэж бодож байна.
Бурхан биднийг зоригтойгоор залбирч, өнөөдрөөс эхлэн Түүний сайн бүхэнд итгэлтэй байгаасай гэж хүсэж байна.