Учир нь Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхан, махбодод (байгаадаа) эс түшиглэх биднийх (Христэд итгэгчид) л жинхэнэ хозлол юм шүү. — ФИЛИППОЙ 3:3
Сүнсээр хүчтэй байж илүү аюулгүй байхын чухал түлхүүр бол итгэлтэй байхын жинхэнэ үндэс суурийг олж мэдэх юм.
Та өнөөдөр итгэлтэй байдлаа хаана тавьсан байна вэ? Таны боловсролын түвшин, нийгмийн амьдрал, танд байгаа мөнгө, байр суурь болон ажилдаа итгэлээ тавьсан уу эсвэл Бурханд уу? Энэ асуултийг өдөр бүр Бурхантай ойр байхыг хүсэж байгаа итгэгч бүрээс асуух ёстой асуулт юм.
Хэрэв бид итгэлээ боловсрол, харагдах байдал, байр суурь, авьяас, чадвар болон хүмүүсийн сэтгэгдэл зэрэгт тавибал сүүлд нь сэтгэлээр унаж, утга учиргүй болж, аюултай байдалд байгаа мэт мэдрэмжтэй болох болно. Тэнгэрлэг Аав бидэнд “Хүмүүс чамаас урваж байсан ч би урвахгүй. Тиймээс чи итгэлээ Надад тавьж болно” гэж хэлдэг.
Би таныг махан биеийн зүйлс болон энэ дэлхийд итгэлээ тавихын оронд Есүс Христэд итгэлээ тавиасай гэж хүсэж байна. Тэр бол цорын ганц таныг хүчирхэгжүүлдэг Нэгэн бөгөөд үргэлж таны талд зогсож, хэзээ ч чамайг орхихгүй.
Та өөрийн итгэлтэй байдлаа зөвөөр үнэлж, зөвхөн Бурханд итгэлээ тавь, гэмшиж (өөрийн оюун бодлоо сайн зүйлийн төлөө өөрчил), юмсыг өөрөөр хийхэд бэлэн бай.