Та нар Намайг дуудаж, ирж, Над руу залбирахад Би та нарыг сонсоно. — ИЕРЕМИА 29:12
Заримдаа бид өөрсдийн хэрэгцээг эсвэл бусад хүмүүсийн хэрэгцээг болон бусад хийх хэрэгтэй зүйлүүдээ маш энгийнээр залбирч болно. Би Ариун сүнсийг зүрх сэтгэлдээ оруулж, өөрийн махан биений хүслийг хойш тавьснаар залбирал маш энгийн байж, тийм урт байгаад байх шаардагагүй байдаг.
Бид зарим зүйлдээ Бурханд талархах цаг гаргаж, зарим зүйлдээ гуйх цаг гаргаж байхад бидний бодол “Хэтэрхий хурдан байлаа хангалттай байсангүй. Чи илүү чангаар, хүч гаргаж залбирахгүй бол Бурхан сонсохыг хүсэхгүй” гэдэг.
Бид өөрсдөө Бурханд эсвэл бусад хүмүүст залбирлаараа дамжуулан сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй гэж боддог шалтгаан нь залбирал бүр итгэлтэй, баяр хөөртэй байх, тэр баяр хөөрөө хулгайд алдсан байгаатай холбоотой юм. Бид Бурхантай ойр дотно харилцаатай байснаар Тэр биднийг сонсож байгаа гэдэгт зүрх сэтгэлээсээ итгэдэг бөгөөд Тэр биднийг хаана ч явсан Өөрийн тогтоосон цагтаа, Өөрийн арга замаар халамжлах болно гэдэгт итгэдэг.
Энгийн байдлын талаар ярихад хүүхдүүд сайн жишээ болдог. Хүүхдийн залбиралыг сонс, энэ нь таны залбирлын амьдралыг үнэхээр өөрчлөх болно.
Залбирлаа энгийн байлга, тэгснээр та илүү дуртай байх болно.