
Итгэлийн чинь шалгуур хатуужилд хүргэдгийг та нар мэдэх билээ. — Иаков 1:3
Ганц шөнийн дотор төлөвшсөн итгэлтэй болчихгүй. Бурханд гүн гүнзгий, нухацтай, эрүүл итгэлээр итгэхийг хүсэж байвал бид итгэлээ илүү хүчтэй байлгахын тулд дасгал хийх ёстой.
Алба хааж буй цэргүүдийн тухай бодож үзье. Тэд дөнгөж цэрэгт татагдсан үедээ хамгийн ширүүн, эрчтэй тулаанд шууд орж тулалдаж чадахгүй. Тэднийг үндсэн бэлтгэл сургуулилтаар эхнээс нь дуустал хангаж, бэлтгэх хэрэгтэй болно. Цэргүүд хүч, тэсвэр хатуужил, сэтгэлийн хаттай болох хэрэгтэй учир зай завсаргүй сургуулилт, дасгал хийдэг. Сургуулилтын олон зааварлагчид энэ бэлтгэлийг хангахын тулд тэднийг сайн шахна.
Энэ жишээг итгэлтэй холбож үзэцгээе. Эхлээд бид бүртгүүлэх буюу амьдралаа Христэд өргөдөг. Дараа нь бид үндсэн бэлтгэлд хамрагдаж итгэлээ барьж босгох үе эхэлнэ. Энэ тохиолдолд Ариун Сүнс бидний сургуулилтын зааварлагч болдог.
Ариун Сүнс хүн тус бүр итгэлээ босгон байгуулахад юу шаардлагатай болохыг нарийн сайн мэднэ. Ингэснээр бид цаг улирал бүрд бэлэн байж сурдаг. Нэлээн чадвар, хүч сорьсон цаг үе байсан ч бид ердөө Түүнд дуулгавартай байх хэрэгтэй. Ариун Сүнс итгэлийг хэрхэн босгон байгуулахыг мэднэ гэдэгт бүрэн итгэх шаардлагатай.
Та Ариун Сүнсэнд таныг дасгалжуулах боломжийг өгвөл үр дүнд нь Бурханд итгэх таны итгэл бат бөх болж төлөвшинө. Дасгалжуулалтын үед танд амаргүй байсан ч үр дүнг нь хараад үүнд цаг, хүчин чармайлт гаргах нь ямар зохистой байсныг ойлгоно!
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, би Таны зааварт дуулгавартай захирагдах болно. Би илүү төлөвшсөн, бат бөх итгэлтэй болмоор байна. Би харснаараа биш, итгэлээрээ алхаж чадахын тулд намайг бэлдэж, бүх нөхцөлд, хэрэгтэй хангамж бүрийн төлөө Бурханд итгэхэд минь туслаач