Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан Эзэний нэрийг санах болно. — ДУУЛАЛ 20:7
Итгэл олон төрөл. Хамгийн үнэ цэнэтэй нь итгэлээ өгөх юм. Итгэлээ өгнө гэдэг нь бид хийх болно гэж шийдсэн зүйл юм. Бид хэнд, юунд итгэхээ шийдсэн байгааг хэлдэг.
Бид итгэлээ хаана тавих вэ? Таны итгэл ажилд эсвэл ажилчид, банкны данс, найзуудад чинь байна уу? Та өөрийн амжилт, боловсрол, төрөлхийн авьяас, эд зүйлсдээ итгэж найдаж байна уу? Эдгээр бүх зүйлс түр зуурынх бөгөөд өөрчлөгддөг. Харин Эзэн бол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэр бол хэзээ ч хөдөлшгүй хад чулуу юм.
Бурхан биднийг өнгөрснөөс маань чөлөөлж, Түүний хүүхдүүд болгосон шиг, ямар ч асуудлаас чөлөөлнө гэдэгт итгэдэг. Бурханд итгэснээр бидний итгэл зөв газарт байна гэсэн үг юм.
Бурханд итгэснээр та сэтгэлээр унахгүй учир нь та Бурханы амар тайванд орсон. Итгэл бол өөрийн бодолд тулгуурласан биш учраас будилаад байх зүйл байхгүй. Бурханд итгэснээр будилж, бууж өгнө гэж байхгүй. Бурханд итгэснээр Тэр бол сайн бөгөөд бүх зүйлийг сайн байлгахаар ажлаа хийж байгаад найдах юм.
Итгэлээ Бурхан дээр тавь. Тэгснээр гайхалтай зүйлс таны амьдралд тохиолдох болно.